Л.Дүгэржав итгэмжлэх жуух бичгээ барив
Плевнелиевт бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа тэд Болгар, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан аж.
Ерөнхийлөгч Р.Плевнелиев Элчин сайдыг тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилогдон, үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэн, хоёр орон олон жилийн уламжлалт, найрамдалт харилцаатай улс бөгөөд найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа хоёр орны ард түмний эрх ашгийн тусын тулд жилээс жилд улам өргөжүүлэн хөгжсөөр байгаад сэтгэл нэн таатай байна хэмээжээ.
Элчин сайд Л.Дүгэржав Ноён Ерөнхийлөгчид талархал илэрхийлэн, хоёр улсын эртний уламжлалт найрамдалт харилцаатай бөгөөд одоо ч шинэ агуулгаар баяжиж, хоёр улсын ард түмний эрх ашгийн төлөө улам өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн тэрбээр хоёр улсын төрийн тэргүүнүүд харилцан айлчлал хийж байгаад сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ноён Ерөнхийлөгчтөй 2012 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахдаа хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар олон чухал санаа дэвшүүлснийг миний бие хэрэгжүүлэн ажиллах болно гэжээ.