Он гаруут яригдсан их сургуулиудын захирлуудын томилгоо хэр удаан үргэлжлэх вэ
саналаа холбогдох газар нь хүргүүлж эхэлсэнээс хойш даруй хагас жил өнгөрчээ. Гэхдээ энэ асуудал анх яригдсан үеэс нь тооцвол 7 сарын хугацааг үдээд байна. Гэтэл одоо хэр их сургуулиудын захирлууд тодроогүй ажил үүргээ хүлээж аваагүй байна.
МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, СУИС-ийн захирлуудад очих хүсэлтээ 50 гаруй хүн ирүүлсэн.
Тодруулбал, Захирлын албан тушаалд өрсөлдөхөөр МУИС-иас 10, ХААИС-иас 10, ШУТИС-иас 14, ЭМШУИС-иас 16 нийт 50 хүн нэрээ дэвшүүлж материалаа ирүүлсэн аж. Эхний шатны сонгон шалгаруулалтаар ШУТИС-иас тав, ЭМШУИС-иас гурав, ХААИС-иас гурван хүн хасагджээ. Харин МУИС-иас дөрвөн хүн хасагдаж, нэг хүн нэрээ татсан байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, ажилласан жил хүрээгүй, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар хасагдсан.
Гэвч Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг Энэ оны нэгдүгээр сарын эхээр зарлаж, мөн сардаа оролцогчдын материалыг хүлээн авсан ч гэлээ сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу яамны төрийн нарийн бичгийн даргыг албажуулсны дараа явуулахаар хойшлуулаад байсан юм.
Ийнхүү олон сар сунжирсан их дээд сургуулиудын сонгон шалгаруулалт ашгүй, энэ сард дуусч, МУИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИС захиралтай болох нь гэж байтал энэ асуудал дахиад л гацаанд орсон бололтой.
Учир нь сонгон шалгаруулалт дууссан хэмээн энэ сарын дундуур хэлж байсан ч захирлуудааас дахин англи хэлний шалгалт авсан гэх. Үүнээс гадна өчигдөр л Төрийн албаны салбар зөвлөлд шалгалтын материалыг хүлээлгэн өгсөн гэх юм билээ.
Ийнхүү Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийнхээ дагуу Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг шалгаруулахдаа баримталж ажиллах журмын 1.4.1-т зааснаар Яамны шууд харьяа байгууллага (их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв, соёл, урлаг, шинжлэх ухааны байгууллага, улсын чанартай театр, чуулга, нэгдсэн эмнэлэг зэрэг)-ын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн журамд заасны дагуу зохион байгуулна гэснийг үндэслэн захирлуудын сонгон шалгаруулалтын ажлыг явуулсан гэх. Журамд зааснаар удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг салбар зөвлөлийн даргын шийдвэрээр байгуулдаг гэлээ.
Захируулыг сонгон шалгаруулахдаа дарах шаардлагуудыг тавьсан.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс сургууль тус бүрээс нэг хүний нэрийг сонгож БШУ-ны сайдад танилцуулснаар тухайн нэр дэвшигчийг сайд баталгаажуулах үүрэгтэй. Дашрамд дурдахад өмнө нь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2-3 хүнийг нэрийг дэвшүүлж тэндээс БШУ-ны сайд нэгийг нь сонгож баталгаажуулдаг байсан. Харин энэ жилээс төрийн албаны зөвлөлөөс гаргасан 60 дугаар тогтоолын дагуу салбар зөвлөлөөс нэг нэр дэвшигчийн нэрийг сонгон шалгаруулж сайдад өргөн мэдүүлдэг болсон байна.
Гэвч маш удаашралтай явагдаж байгаа Төрийн өмчит сургуулиудын сонгон шалгаруулалтын дүнг зарлах хугацаа хэзээ вэ.
Ингэж их дээд сургуулийн захирлыг сонгох ажил удааширсанаар будлиан орох вий гэсэн болгоомжлол, хардлага энэ салбарынханд үүсээд байна.
Иймээс шалгарсан захирлууд албан тушаалдаа очоогүй байтал арай ирэх хичээлийн жилтэй золгох юм биш биз дээ.
Г.Аянга
оллоо.мн