С.Ламбаа твитерээр гишүүдэд сургаал айлдав
гишүүдэд сургаал айлдав. Тэрбээр 10 мянга хол давсан дагагчидтай бөгөөд өөрийгөө аварга жиргээчдийн нэг гэж цоллов.
Тэрбээр С.Дэмбэрэл гишүүнд хандан Тамхины хууль батлагдчихаад байхад наад тамхи татаж байгаа зургаа соль гэж сургааль айлджээ. Гэтэл С.Ламбаад хариу болгож АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хуулиа ч дээдэлнэ, зураг тавих эрхээ ч эдэлнэ гэсэн хариуг илгээв. Харин жиргээчид С.Ламбааг 100 хувь дэмжиж байна гэсэн бол хэргийн эзэн С.Дэмбэрэл гишүүн хээв нэг Д.Эрдэнэбатыг 200 хувь дэмжиж байна гэж өөрийгөө хаацайлжээ.
Мөн УИХ-ын дарга З.Энхболд хүртэл өөрийн аватар зургаа тамхи татаж буй зургаар сольсон эрхэм гишүүнд хуулиа дээдлээрэй гэж сануулаад авсан байв. Тэдний харилцан яриа ийн үргэлжилсээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тамхины цэг байгуулах тухай ярилцан Наад тамхиа багасгасан нь дээр шүү ер нь гараарай гэсэн экс сайдын сургаалаар өндөрлөсөн юм.