НӨХГ-ын мэргэжилтнүүд БНСУ-д сургалтад хамрагдана
санамж бичиг байгуулахаар уулзаад иржээ. Үүний ач холбогдол нь иргэд болон байгууллагын ажилтан албан хаагчдад томоохон нөлөө үзүүлэх.
2013 оны нэгдүгээр сараас эхлэн нийслэлийн Газрын албыг татан буулгасан. Улмаар нийслэлийн Газрын алба, Өмчийн харилцааны газрыг нийлүүлэн нэг байгууллага болгосон юм. Тиймээс энэ санамж бичгийг шинэчилж нийслэлийн Өмчийн харилцааны газар болгож зурах, цаашдаа, өөр салбаруудад өргөн хүрээтэй хамтарах, хоёр тал харилцан ашигтай байх нөхцөлтэйгөөр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцжээ. Уулзалт эхний шатанд амжилттай болсон. Ирэх есдүгээр сард гэрээгээ үзэглэе, түүнээс наана гэрээгээ улам сайжруулья гэж тохиролцоод байгаа юм байна. Үүнээс гадна гэрээнд Өмч гэсэн сэдэв нэмэгдэж байгаа учраас нийслэлийн өмчийг яаж их болгох, ашигтай байлгах гэдэг үүднээс ярилцжээ.
НӨХГ газрын суурь үнэлгээ хийхдээ 1997 оны Засгийн газрын тогтоолыг барьдаг. Түүнээс хойш өөрчлөгдсөн зүйл байдаггүй. Бодох аргачлалуудыг нь 2007, 2010 онуудад сольж байсан юм байна.
Гэтэл өнөөдөр газрын суурь үнэлгээ маань төв болон зах хэсэгтээ харилцан уялдаагүй адилхан үнэтэй байгаа. Хотын зах, төв хэсэг өөр өөр үнэтэй байх ёстой. Гэтэл манайд үүний зөрүү бага. Тийм болохоор иргэд хотынхоо төврүүгээ төвлөрөх хандлагатай болсон нь үнэн юм. Хэрвээ хотын захад газар хямдхан байдаг бол хүн тэнд очиж аваад фермээ байгуулаад ажиллах боломж нь бүрдэх юм.
БНСУ бол 1970 оноос хойш эрчимтэй хөгжсөн орон. Тийм учраас газрын үнэлгээ, хөрөнгийн үнэлгээ, нөхөн олговорын үнэлгээ гээд ер нь үнэлгээтэй холбоотой тэдний туршлага ямар байдгийг судлах зорилготой очсон юм байна. Ирэх наймдугаар сарын дундуур 15-20 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжилтнүүдээ 14 хоногийн сургалт зохион байгуулахаар тохиролцоод ирсэн байгаа аж. Сургалт зохион байгуулж байгаа тохиолдолд замынхаа зардлыг хүмүүс нь гаргаад бусад бүх зардлыг Гёнсонбүг муж хариуцахаар тохиролцож гэрээ хийсэн байна.
Г.Уянга
оллоо.мн