Нийслэлийн өмчийн харилцааны газар кадастрын сангаа шинэчилжээ
ажлынхаа хүрээнд газрын кадастрын санг шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулаад Койка болон Солонгосын компанитай хамтран программ шинэчлэх ажил хийж эхэлсэн байна. Түүнийхээ мэдээллийн баазыг өнгөрсөн хоёр жил хийгээд сая дуусч байгаа ажээ.
Одоо туршилтаа хийж эхэлж байгаа бөгөөд хэрэв түүнийг нэвтрүүлж чадвал манай ашиглаж байгаа кадастрын зураг мэдээллийн сан сансрын зурагт суурилсан мэдээллээ боловсруулж чадах программтай болох юм.
Нэг үгээр, энэ программ манайд нэвтэрвэл иргэдийн бухимдал байхгүй болно гэсэн үг. Учир нь иргэн та газрын бүх мэдээллийг харж болдог болно. Та тэр газар очоод тийм юм асуугаад ир гэх шаардлагагүй болох юм.
Кадастрын хэлтсийнхэн нэг хүний мэдээллийг харж байснаа Энэ өмнө нь яасан юм бол гээд босоод архиваа ухаад явчихдаг шүү дээ. Архивын хүн байх, байхгүй таарна. Тийм асуудлыг л цэгцлэх юм. Ерөөсөө л комьпютер дээрээсээ өмнө нь ингэж байсан гэдэг мэдээллийг харчихна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ерөнхийдөө тэдгээр мэдээллийг нэгтгэх ажил дуусч буй нь энэ ажээ.
Газрын алба 2004 онд анх кадастрын зураглал үйлдэж эхэлсэн. 2005 он гэхэд нийслэлийн хэмжээнд кадастрын зураглал хийж дууссан байдаг. Программд орсон нь 2005, 2006 оноос хойшхи материал байдаг. Тэрнээс өмнөх баримтууд бүгд цаасаар, зарим нь бүр байхгүй. Тэр болгоныг Нийслэлийн архиваас татаад бүгдийг нь шивж оруулаад ямар ч байсан мэдээллийн баазтай болоод байна. Түүнийгээ программд хөрвүүлж ашиглахыг одоогоор туршиж байна.
Ингэвэл иргэдэд чирэгдэлгүй амар болно гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газрын кадастрын хэлтсийн дарга Б.Батчимэг ярьлаа.
Г.Уянга
оллоо.мн