НҮБ-ын Хүн амын сангийн Монгол улсад суух суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа барив
Суурин төлөөлөгч Китахара Наомийг үүрэгт ажилдаа орж байгаатай нь холбогдуулан 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзав.
НҮБХАС-ийн суурин төлөөлөгч К.Наоми өөрийг нь Монгол Улсад тохоон томилсон НҮБХАС-ийн Гүйцэтгэх захирлын Итгэмжлэх захидлыг Гадаад харилцааны сайд Л.Болдод гардуулав.
Монгол Улс НҮБХАС-тай 1978 оноос хамтран ажиллаж ирсэн болно. Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар Монгол Улс, НҮБХАС-ийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Сайд Л.Болд Суурин төлөөлөгчид К.Наомид ажлын амжилт хүсээд Монгол Улсын төр, Засгийн газрын байгууллагууд түүнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгийг тэмдэглэв.
Л.Тамир
Оллоо.мн