28 цэгт шинэ ургацын ногоо борлуулна
тухай тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 28 цэгт зун намрын борлуулалт хийх худалдааны төв агуулах байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд ҮХААЯ худалдааны цэгүүдийг байгуулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх ажлыг, Нийслэл, дүүргийн ЗДТГ худалдааны төв, агуулах байгуулах ажлыг хууль журмын дагуу зохион байгуулах, худалдааг хэвийн явуулахад шаардлагатай хамгаалалт, дэг журмыг хангах, ариун цэврийг сахиулах ажлуудыг хийж байгаа аж.
Нийслэлийн зургаан дүүргийн 28 цэг дэх худалдааны павильон, лангууны тоо хязгаарлагдмал тул аймгийн сумдаас оролцож бүтээгдэхүүнээ худалдан борлуулах ногоочдыг хоршоо, ногоочдын бүлгээр нэгтгэн зохион байгуулах гэнэ. Тиймээс ногоочдын болон борлуулагчийн нэр, ажиллах хоног, хугацааг жагсаалтаар гаргаж ирэх сарын 5-ны дотор ирүүлэх юм байна.