1001 шөнө ирэх сард тохионо
1001 шөнө нэртэй уг бүжгийн үдэшлэг наймдугаар сарын 20-нд Брикс клубт болох бөгөөд Монголын бэлли дэнс хөгжүүлэх төвөөс зохион байгуулж байгаа энэ.
Энэ жилийн үдэшлэг өмнөхөөсөө ялгаатай гэнэ. Тодруулбал, Монголын бэлли дэнс хөгжүүлэх төвийнхөн үдэшлэгтээ битбоксч, хөөмийч залуусыг урьсан бөгөөд амьд хөгжмийн аялгуунд тухайн үеийн сэтгэмжээрээ бэлхүүсний бүжиг хийх. Мөн бэлхүүсний бүжгийн Варда хамтлаг ч хүрэлцэн ирэх юм байна. Мөн үдэшлэгт ирсэн хүмүүс нэгэн зэрэг бэлхүүсний бүжиг бүжиж нэгэн үдшийг мартагдашгүйгээр өнгөрүүлнэ.
Г.Аянга
оллоо.мн