Эмийн талаар төрөөс баримтлах бодлого-ын төслийн хэлэлцүүлэг боллоо

уулзалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын төлөөлөл болох эм хангамжийн байгууллагынхан, хувийн хэвшлийн холбоод, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хилийн болон гаалийн хяналт, ДЭМБ, АХБ, төв эмнэлгүүдийн болон эм зүйн сургуулиудын төлөөлөл, гадаадын эмийн үйлдвэрүүдийн эмч төлөөлөгчид зэрэг нийт 50 гаруй төлөөлөгч оролцож санал бодлоо бодлогын төсөлд тусгав.

Уг бодлого нь эм хангамжийн салбарын хөгжлийн чиглэлийг ойрын таван жилд тодорхойлох бодлогын үндсэн баримт бичиг юм. УИХ-аар 2002 онд батлагдсан Эмийн талаар төрөөс баримтлах бодлого-ын баримт бичиг нь өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд эм хангамжийн хөгжлийн чиглэлийг тодорхойлж, эм зүйн салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүн ам, эмнэлэгийн байгууллагыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр тасралтгүй, жигд хүртээмжтэй хангахад чухал үүрэг гүйцэтгэж иржээ.

Бодлогын хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр эм зүйн салбарын хууль, дүрэм журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эмийн зохицуулалтын бүтцийг оновчтой болгох, эмийн чанарын баталгаа, аюулгүй байдлыг бүрэн хангах, эмийн үнийг зохицуулах, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох, хүн амын эмийн зохистой хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх, эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааны ёс зүйг дээшлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

Иймд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны Эрүүл чийрэг монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эмийн талаар төрөөс баримтлах бодлого-ын баримт бичгийг шинэчлэхээр тусгагдсны дагуу энэхүү хэлэлцүүлгийг хийсэн аж.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын баримт бичиг шинээр батлагдаснаар эмийн зохицуулалтын үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж болосвронгуй болох, эмийн чанар аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа эрчимжих, эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авалтын зохион байгуулалтыг оновчтой болгох замаар эмийн чанар хангамжийг сайжруулж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, эмийн зар сурталчилгаа бодит, үнэн зөв мэдээлэлд суурилах, иргэдийн эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, эм зүйн салбарын хүний нөөцийг төлөвлөлттэй хөгжүүлэх, эм зүйн салбарын ил тод байдал хариуцлагыг дээшлүүлэх, эмийн бодлогын хэрэгжилтийг үе шаттай үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлал тодорхой болох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болох юм.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button