Нөхөн олговрын хуульд иргэдийн 80 гаруй хувь нь хамрагдлаа
дагуу олон хүн нэг л өдөр ажил төрөлгүй болж байсан юм. Тиймээс нийгмийн ороо бусгаа энэ үед ажилгүй болж гэртээ суусан хүмүүст нэг удаагийн боломж олгох зорилгоор Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль баталсан.
Улсын Их Хурлаас 2012 оны есдүгээр сард баталж, улмаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны арванэгдүгээр сарын А/57 тоот тушаалаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам-ыг баталсан.
Энэхүү хуульд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн явц буюу 1990-2000 оны үед аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсан, дампуурсан, ажлын байр олдоогүй, эрүүл мэнд, мэдлэг, мэргэшлээс хамаарсан буюу тухайн иргэнээс хамаарахгүй шалтгаанаар ажилласан жил нь тооцогдоогүй, огт ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй 357 мянган иргэн хамрагдаад байгаа юм.
Хуулийн хэрэгжилт өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн зохион байгуулагдсан. Өнөөдөр хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж байна. Уг хууль хэрэгжиж эхлэх үед анх 450 гаруй мянган хүн хамрагдах байх гэж тооцоолж байсан. Өнөөдрийн байдлаар 357 мянга гаруй хүн хамрагдсан байгаа. Энэ нь нийт хамрагдах ёстой хүний 80 орчим хувь нь хамрагдсан гэсэн үг юм.
Хуулийг хэрэгжүүлэхээр есөн дүүрэг, 21 аймаг, 321 суманд байгаа нийгмийн даатгалын хэлтэс, байцаагч нар Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу ачаалалтай ажиллалаа.
Сүүлийн саруудад ачаалал ихэссэнтэй холбоотойгоор аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс бүрт ажлын хэсэг байгуулагдан ажлын өдрүүдэд илүү цагаар, мөн амралтын өдрүүдэд бүртгэлийн ажиллагааг явуулж байсан. Тодруулбал, дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүд ажлын өдрүүдэд 08.00- 20.00 цаг хүртэл, бямба гарагт 09.00-15.00 цагийн хооронд ажиллаж, бүртгэлийн ажлыг явуулж байсан юм.
Түүнчлэн иргэд банкинд мөнгө тушаах шаардлагатай байсан тул нийгмийн даатгалын газруудын ойролцоо байгаа банкны удирдлагуудтай ярилцаж, тохиролцоод даатгалын хэлтсүүдийн ажиллаж байгаа цагийн хуваарийн дагуу ажлын цагийг нь уртасгаж ажиллажээ.
Харин уг хуулийн хэрэгжих хугацаанд амжиж материалаа бүрдүүлэн өгч чадаагүй иргэд хугацааг сунгаж өгөх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт гаргаж байсан ч сунгах талаар хариу өгөөгүй. Ямартаа ч өчигдөр оройн 2000 цагт нийгмийн даатгалын нөхөн олговрын хугацаа дууслаа. Иргэдийн материалыг НДЕГ татан авч шалгаж, баталгаажуулна. Шалгагдаж байгаа гэдэг нь бүртгэл хийгдээд Нийгмийн даатгалын ерөнхий газарт материал нь ирсэн гэсэн үг. Тухайлбал, цагдаагийн байгууллага, УБЕГ-тай хамтран бичиг баримтын тулгалт хийдгдэх юм.
Ингээд Баталгаажилтын хуудас-ыг үндэслэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцох юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн