Замын хөдөлгөөний шинэ журам хэрэгжиж эхэллээ

Удирдлагын төвөөс сэтгүүлчдэд өгсөн юм.

Хуралд нийслэлийн Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхболд, хөдөлгөөн зохицуулах хэлтсийн I тасгийн дарга, дэд хурандаа Ч.Нямаа, ДАТА төв УТҮГ-ын систем төлөвлөлт нэгтгэлийн хэлтсийн дарга Т.Дашцэрэн, Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компаний төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Цэцэндаваа нар хүрэлцэн ирсэн байлаа. Замын хөдөлгөөний хяналтын камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулан гаргана. Ингэснээр уг зөрчил нь автоматаар хэвлэгдэн гарч, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээлпийн Үндэсний Дата Төв-өөс торгуулийн мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар Монгол Шуудантөрийн өмчит хувьцаат компани хариуцан хүргэх юм.

Хэрвээ тухайн иргэн бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй бол үүрэн телефоны оператороор дамжуулан мессеж явуулах, хорооны зохион байгуулагчидтай хамтран ажиллаж, торгуулийн хуудсыг зөрчил гаргасан этгээдэд хүргэх гэнэ.

Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л. Батцоожоос дараах тодруулгыг авлаа.

-Өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөний шинэ журам хэрэгжих нь. Камераар зөрчлийг хэрхэн илрүүлэх юм бэ?

-Шинэ журам өнөө шөнийн 00.00 цагаас хэрэгжиж эхлэнэ. Камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгелийг аль замд хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг, аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр гаргаад ирэх юм.

-Зөрчлийг баримтжуулах торгуулийн мэдэгдэх хуудасны агуулга ямар байх вэ?

-Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр, гэрийн хаяг, регистрийн дугаар, мэдэгдлийн оноо, дугаар байхаас гадна зөрчил гаргасан өдөр, он, cap, цаг, минут, байршил болон тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк, гаргасан зөрчил, зөрчлийн заалт, харилцах утас зэрэг тодорхой бичигдсэн байна.

-Замын хөдөлгөөний шинэ журам хэрэгжүүлсний үр дүнг хэрхэн харж байна?

-Энэ ажил хэрэгжиж эхэлснээр хуулийн хэрэгжилт ил тод байж, лргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл дээшилнэ. Түүнээс гадна зам тээврийн осол гэмтэл буурах, гэрэл дохио, хурд хэтрүүлснээс үүсдэг замын осол гэмтлээс урьдчилсан сэргийлэх боломжтой болж байгаа. Мен иргэдийн тээврийн хэрэгслийн эзэмшилтийн бүртгэл, гэрийн хаягийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлууд энэ ажилтай холбоотойгоор тодорхой болох юм.

-Хяналтын төхөөрөмжид бүртгэгдсэн машин эзэмшигчдэд ямар хариуцлага тооцох юм торгуулийн хэмжээ?

-Замын хөдөлгөөний хяналтын камерт бүртгэгдсэн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчид Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу торгууль ногдуулах бөгөөд зөрчил гаргагч нь торгуулийн хуудсыг хүлээж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор арилжааны аль ч банкаар дамжуулан Улаанбаатар хотын Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй. Тушаахдаа карт, данс болон утаснаасаа хийх нь тэрхүний асуудал. Мөн зөрчил гаргагч торгуулийн хуудсыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Торгуулийн хэмжээ 10-100 мянган төгрөгийн хооронд байгаа. Хэрэв торгуулиа барагдуулахгүй байгаа тохиолдолд жолооны эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаанд хасна.

-Ямар нөхцөлд гомдол гаргах юм. Эзэмшигч өөрөө барьж яваагүй тохиолдолд яах вэ?

-Зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг Үндэсний дата төвөөс авч, торгуулийн мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар Монгол шуудан төрийн өмчит компани хариуцан хүргэх юм. Иргэн өөрөө болон өөр хэн нэгэн машиныг нь барьж яваад, зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн хуудас зөвхөн эзэмшигчид ирнэ. Мөн албан байгууллагын нэр дээр байдаг автомашиныг барьж яваад зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагад торгуулийн хуудас очно. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээс нь өөр хүн барьж яваад зөрчил гаргасан тохиолдолд эзэмшигч гомдол гаргах эрхтэй. Гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэнэ.

-Орон нутгийн дугаартай автомашин зөрчил гаргасан тохиолдолд яах вэ. Өдөрт нэг удаа зөрчил гаргавал нэг торгуулийн хуудас очно гэсэн үг үү?

-Тийм. Орон нутгийн дугаартай автомашины жолооч Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчсөн бол торгуулийн хуудас тухайн автомашин эзэмшигчийн нэрээр орон нутагт очно. Өдөрт хэдэн удаа зөрчил гаргасан тэр тоогоор хуудас хүргэгдэнэ.

-Ажил хэрэгжиж байгаатай холбоотой танай төвийн ажиллах хүч нэмэгдэж байна уу?

-Хяналтын камераар гаргасан зөрчлийг арилгах ажил дээр манайх арван хүнтэй хэлтэс байгуулсан. Энэ хэлтсийн хүчээр хийнэ. Мөн торгуулийн хуудсыг баталгаажуулах чиглэл дээр Замын цагдаагийн албан хаагчид нэмэгдэж ажиллана. Түүнээс гадна ажилчид болон текник хэрэгслийн нөхцөл байдал бүрэн хангагдаад байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button