Цагдаагийн дарга нарын эрүүл мэндэд хэн анхаарах вэ
үргэлжүүлж байв. Энэ өдөр бол бидний мартах ёсгүй долдугаар сарын нэгний өдөр юм. Улс төрийн золиос нь цагдаа болон жирийн иргэд болсон учраас мартах ёсгүй гэж хэлээд байгаа билээ. Тэгвэл нэгэнт даамжирч жагсаал үймээнийг галт зэвсэг хэрэглэж таслан зогсоосон, улмаар таван хүний эрдэнэт амийг хохироосон хэрэгт тухайн үеийн Цагдаагийн газрыг удирдаж байсан хүмүүсийг буруутгасан юм.
Ингэж долдугаар сарын нэгний гэх хэргийг дуусгавар болгосон болсон ч дунших олон асуудал хөвөрсөөр л байгаа билээ. Мэдээж хэргийг хааж хэдэн хүнд ял өгснөөр энэ хэрэг эцэслэнэ гэж байхгүй гэдгийг иргэд хэлдэг.
Тэгвэл үймээн самууны үеэр албан үүргээ гүйцэтгэж, тушаал биелүүлснээрээ Цагдаагийн дарга нар ял эдэлж сууна. Харин үймээнийг зохион байгуулсан, үймээн өдөөсөн улсууд зөөлөн сандал дээр тухалж байгаа. Тэгвэл саяхнаас Цагдаагийн экс удирдлагуудын биеийн байдал хүндэрч байгаа талаар хэвлэлээр мэдээлж эхэллээ.
Цагдаагийн хурандаа О.Зоригтыг зүрхний хүнд хагалгаанд ороод удаагүй байхад нь ялласан. Мөн хошууч генерал Ч.Амарболдын сахрын өвчин хүндэрч, хөл нь хөхөрч алхаж гишгэхэд хүндрэлтэй болсон. Цаашлаад мэдээ алдах болсон гэж ар гэрийнхэн нь мэдэгдсэн байна.
Эмнэлэгт байгаа хүний бие муудаад байгаа юм чинь хорихын өрөөнд байгаа хүний бие яаж ч сайжрах билээ дээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг цагдаагийн хуучин удирдлагуудад эмчилгээ хийх гэсэн боловч Ч.Амарболд эмчлүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна. Өөрөө эмчлүүлэх хүсэлгүйгээ илэрхийлсэн учраас одоогоор түүнд ямар нэгэн эмчилгээ хийж эхлээгүй байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Цагдаагийн дарга нарын бие муудаж байхад тэдэнд хандсан эрүүл мэндийн үйлчилгээ хангалттгүй байгаа нь харагдаж байна. Уг нь тэд ч бас хүн. Гэтэл Монгол Улсын иргэнээ боддог эрүүл мэндийн сайд, түүний салбарт дутагдаад байна уу даа.
Тэдэнд анхан шатны шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн хорих ял, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн хорих ял, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт 2 жилийн хорих ял тус тус оноох шийдвэрийг гаргажээ. Гэсэн ч ялын зүйлчлэлийн Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт оногдуулсан ялыг Өршөөлийн хуульд бүрэн хамруулсан байдаг.
Мөн давж заалдах болон Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Ами
Оллоо.мн