Нохой, муурнаас төлбөр авдаг дэлхийн жишгийг судалж байна
зааланд өчигдөр боллоо.
Хуралд хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Тохижилт хог хаягдлын хэлтсийн дарга Т.Батбаяр, ажлын хэсгийн гишүүд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан Ариунтуяа, Зооноз судлалын үндэсний төвийн ажилтан Баяр нарын хүмүүс оролцсон.
Хурлаар нохой, муурын бүртгэлийг нарийвчлан хийж, тоог нь хянан, холбогдох дүрэм журмыг боловсруулах талаар хэлэлцсэн. Цаашид нохой, муурнаас хүнд халдварладаг өвчний судалгааг гарган вакцинжуулан хоргүйжүүлж, эзэнгүй нохой муурын устгалыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцав.
Мөн устгасан нохойг эдийн засгийн эргэлтэнд оруулж, нохой муур эзэмшигчдээс төлбөр авдаг дэлхийн бусад орны туршлагаас судлан нохой муур устгалыг хэрхэн хийх талаар иргэдээс санал асуулга авахаар боллоо.
Б.Сансартуяа
Оллоо.мн