Д.Бат-Эрдэнэ Би хаана ч тансаглана, тансаглах ч болно

Д.Бат-Эрдэнийг эсэргүүцсэн жагсаал өчигдөр боллоо. Түүнийг эсэргүүцэгчид 70 сая төгрөгөөр ажлын өрөөгөө засуулсан, 51 сая төгрөгөөр машин авсан, тендерт булхай гаргасан тул сайн дураараа ажлаа хүлээлгэн өгч, хийсэн хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээхийг шаардсан. Мөн Д.Бат- Эрдэнийг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлтээ өгсөн бөгөөд нийслэлийн Прокурор болон АТГ-аас хуульд заасан хугацаанд хариу өгнө гэлээ. Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжүүлэх олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил байхад нэг хурган даргын өрөө тасалгаа нь дэндүү их тансаглалтай, үнэтэй машин унаж байгаад дүүргийн ард иргэд дургүйцэж байлаа.

Харин Д.Бат-Эрдэнэ дарга шаардлага тавихаар орсон хүнд Би хаана ч тансаглана, тансаглах ч болно. 51-хэн сая төгрөгөөр нэг муу машин аваад ажил албандаа хэрэглэж байна. 49 сая төгрөгөөр ажлын гурван өрөөгөө янзлуулсан, үлдсэн 20 гаруй сая төгрөгөөр хятадын нэг муу тавилга албандаа тавьсан. Энэ байр манай дүүргийн нүүр царай гэх зэргээр ярьж байлаа. Мөн Би тендер хууль зөрчөөгүй шалгаад үз, захын хүн орж ирээд чи хууль зөрчлөө гэлээ хэмээн нэлээд бухимдаад авна лээ. Намайг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэжүзээдхолбогдохгазар нь шалгаж байгаа. Буруутай бол гаргаж ирэхийг нь хүлээж байна. Тийм болохоор буруу ташаа мэдээлэл өгөөд байгаа хүмүүст хандаж хэлэхэд би хууль зөрчөөгүй хэмээн нэлээдгүй уурласан тул ихэнх асуултдаа хариулт авч чадаагүй.

Ингээд Д.Бат-Эрдэнэ даргаас иргэд Өөрийн чинь өрөөнөөс гаднах засвар хийсэн бусад өрөөг нь үзье гэхэд нарийн бичиг нь оруулсангүй. Мөн нарийн бичиг нь ирсэн телевизийг ч оруулахгүй байсан нь иргэдийг ихээхэн бухимдуулж байлаа. Иргэд бухимдаж эхлэх үед Д.Бат-Эрдэнэ дарга оруул гэж хэвлэлийнхэнийг оруулсан юм. Даргын өөрийнх нь хэлснээр уулзалтын өрөө, албаны хүний хэлснээр өөрийнх нь амралтын өрөөнд ороход үнэхээр дутуу юм байсангүй. Д.Бат-Эрдэнэ даргын янзлуулсан гурван өрөөнд дарга нарийн бичиг хоёр л суудаг юм байна. Хаяа нэг уулзалтын хүн ирнэ гэтэл бусад ажилчдын өрөө рүү орж үзвэл нэг жижигхэн өрөөнд засвар хийсэн гэх шинж байсангүй. Өрөөнд зургаагаас долоон хүн сууж ажиллаж байлаа. Адилхан л төрийн албан хаагч зарим нь ингэж ажлаа хийж байхад, зарим нь нэг өрөөг хүссэнээрээ засварлаад хэдэн саяаар тавилга тавиад ганцаараа сууж байдаг. Иргэдийн татварын мөнгөөр ингээд тансаглаад сууж байгаа нь шударга хэрэг үү.

Ингээд иргэд Чингэлтэй дүүргээс гарцгаан 51 саяын төгрөгний үнэ бүхий машиныг харсан юм.Харсан хүн болгон сайхан юм гэж уулга алдаж байлаа. Үүнээс харахад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргад хийх ажил чухал биш өөрийнх нь тансаглал л чухал байдаг бололтойдог. Үнэтэй машиныхаа талаар хэлэхдээ Ч.Бат-Эрдэнэ дарга иргэдэд Юун суртэй юм бэ. Тендер зарлаад л авсан гэж байв.

51сая төгрөгөөр машин авч унахаасаа өмнө дүүргийнхээ нэг эмнэлэг, сургууль, цэцэрлэг рүү ороод үзсэн болоосой. Мөн дүүргийнхээ хэдэн хороодын ядарсан гэр оронгүй хүмүүст гэр аваад өгчихсөн бол гэх бодол төрж байсныг нуух юу байхав. ИТХ-ын дарга сонгуулиар олон хүний санал авахдаа ямар сайхан үг хэлж сонгогдсон бол хийсэн үйлдэл нь иргэдийнхээ өмнө ийм л өрнөж байна.

Хамгийн сүүлийн үеийн машин болох HYUNDAI azera маркийн 0434 УНҮ гэх улсын дугаартай хар өнгийн машин дээр иргэд Д.Бат-Эрдэнэ дарга эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, огцор, Ард түмний мөнгөөр битгий тансагла гэх олон лоозон тавьж байсан юм. Өмнөх даргын хэрэглэж байсан машиныг харвал 0255УБҮ гэх улсын дугаартай CROWN маркийн хар өнгөтэй машин байсан юм. Ямар ч албаны дарга унаж болох энэ машиныг Д.Бат-Эрдэнэ дарга одоо ИТХ -ын ажлын албаны дарга н Алтанцацралтад шилжүүлж өгсөн юм байна. Уг хун нь албаны машин унах эрхгүй зүгээр л нэг албан хаагч аж. Ер нь ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ- ын ажлын албаны дарга н.Алтанцацрал гэх эдгээр эрхэмүүд хүлэг унаагаа нэг жилд иргэдийн татварын мөнгөөр ингэж сольж байгаа юм чинь үлдсэн гурван жилд онгоц авчихаад юун сүртэй юм бэ? гээд хэнэгч үгүй сууж байх нь илт харагдаж байна гэж жагсагчид ярилцана. Ингээд жагссан иргэд Чингэлтэй дүүргээс гараад Авилгалтай тэмцэх газар руу явсан юм. Авилгалтай тэмцэх газар тэдэнд Ирсэн гомдлыг манайх шалгаж байгаа. Одоогоор шалгагдах түвшиндөө явагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй. Хариугаа ажлын тав хоног дотор гаргаж өгнө гэсэн юм.

Д.Бат- Эрдэнэ дарга өмнө нь Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсан удаатай юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button