Ерөнхий сайдын ичих булчирхай ажиллажээ
Өдөрт багадаа 12 цагаар ажиллана, амрахгүй, аялахгүй байх хэрэгтэй хэмээн бараг л ажлынхаа байрнаас гарахгүй байх тушаал өгчихөө шахаж билээ. Нөгөөдүүл нь ч эхэндээ хөөрхий үгэнд нь орчих санаатай бямбад хүртэл хуралдаад л сүрхий байцгаасан.
Гэтэл нөгөө сүрхий хэлсэн, ярьсан нь жил хүрэхгүй хугацаанд замхарч, Засгийн газрын гишүүд амрах нь амраад, зугаалах нь зугаалаад бараг л дэлхийгээр нэг тараад алга болсон.
Харин наадмын дараах намрыг мартан аялж, зугааллаа хэмээн шүүмжлүүлсний эцэст ашгүй ажилдаа орсон дуулдана. Өнөөдөр Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзахаар товлосон. Харин бямба гарагт хуралддаг байсан Засгийн газрын хуралдаанаа баасан гарагт болгон шилжүүлсэн байна.
Тэгэхээр эрхэм Ерөнхий сайдын ичих булчирхай ажиллаж, салбарын сайд нараа дуудан ирүүлсэн бололтой дог оо.