Монгол, Хятадын сэтгүүлчдийн уулзалт боллоо

уулзлаа. Тус арга хэмжээнд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Д.Заяабат, Ү.Хүрэлбаатар, Т.Баасансүрэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Хятадын талаас Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны Ази Африкийн тасгийн дарга Зан Бин Шун, Хятадын ардын өдрийн сонины Тамгын газрын дарга Вей Куй Жан, Хятадын үндэсний радиогийн редактор Зао Чун Гао нар оролцсон юм. Тэд Монголын уламжлалт соёлыг хамгаалж буй асуудлаар санал солилцлоо. Мөн энэ удаагийн уулзалтын нэг гол зорилго нь Бүх Хятадын сэтгүүлчдийн хороо Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах байсан юм. Хятадын сэтгүүлчид өөрсдийн боловсруулсан санамж бичгийг Монголын сэтгүүлчдийн эвлэлд өглөө. Түүн дээр Монголын тал саналаа нэмж оруулаад ирэх жил Бээжин хотод хоёр байгууллага гарын үсгээ зурах гэнэ.

Албаны хүмүүс уг санамж бичиг байгуулсанаар хоёр байгууллагын эрхзүйн орчин таатай болно. Нөгөө талаар Манай сэтгүүлчид Хятадын их дээд сургуулиудад мэргэжлээ дээшлүүлэх, хэлний мэдлэгээ ч сайжруулах боломж сайжрана гэж үзэж байгаа аж.

Дашрамд сонирхуулахад хоёр орны сэтгүүлчдийн байгууллага хамтарч ажиллаж байсан уламжлалт харилцаагаа сүүлийн хоёр жил идэвхтэй сэргээж байгаа юм байна. Тэр дагуу жил бүр тодорхой нэг сэдвээр санал солилцдог аж. Тухайлбал өнгөрсөн жил Хятадын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид ирээд Монголын цаг агаарын байдал цөлжилттэй хэрхэн тэмцэж байгааг газар дээр нь үзээд төрийн бодлого ямар байгаа талаар санал солилцоод явсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button