Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга маргааш эхэлнэ

2-4-ний хооронд Буянт-Ухаа спотын цогцолборт болох юм байна. Энэ удаагийн тэмцээн нь Монгол Жонш ХХК- ны нэрэмжит болж байгаа аж.

Тус холбоо нь Монголын спортын холбоодын анхдагчын нэг бөгөөд дэлхийн болон ази тивийн холбооны гишүүн 60 гаруй жилийн түүхтэй бүтээлч, шилдэг холбоодын нэг билээ. Манай холбооны тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг хүрэл, Ази тивийн аваргын таван алт, 12 мөнгө, 28 хүрэл медаль хүртсэн. Тив дэлхийн дэвжээнд терийнхөө далбааг мандуулж төрийн дууллаа олонтаа эгшиглүүлж яваа. Тус холбооны тамирчид зуны олимпийн наадамд найман удаа шалгарч дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж байсан. Цаашдаа олимп, дэлхийн аварга тамирчид төрүүлэн гаргахын төлөө багш, дасгалжуулагчид, тамирчид шаргуу хөдөлмөрлөж бэлтгэл сургуулилтаа чанартай хийх болно. Холбооны удирдлагууд шинэчлэгдэж бодлогоо тодорхойлон хүндийн өргөлтийн шилдэг тамирчдын залгамж халаа болох өсвөр үеийн тамирчдынхаа бэлтгэл, сургуулилтанд анхаарч, санхүүгийн байдлаа дээшлүүлэх зорилготой ажиллаж байна.

Монголын хүндийн өр¬гөлтийн холбоонд Монгол Улсын гавьяат тамирчин нэг, олон улсын хэмжээний мастер 40 гаруй, спортын мастер 146, спортын дэд мастер 200 гаруй, спортын зэрэг цолтой 3008 гаруй тамирчид төрөн гарсан байдаг. Өнгөрсөн жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Тус тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, олон медалын эзэн болж түүхэн амжилт гаргасан билээ. Манай залуу тамирчдын амжилт хурдан өсөн нэмэгдэж байгаа нь бидэнд ихээхэн итгэл төрүүлж, тив, дэлхийн олон аварга төрнө гэдэгт найдаж байна гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button