Онцгой байдлын аврагчид хүний амь аварлаа
туул голын дагуу эргүүл хийж байгаа билээ. Тэгвэл өчигдөр эргүүлийн баг 38 настай залууг усан живж байсныг аварчээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршлын гүүрний зүүн талд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагаар завьт эргүүл аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж залууг голоос гаргаж амь биеийг нь аварч, анхны тусламж үзүүлэн ЯТТ-ын 103-ын эмч, дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх шуурхай салбарын завьт эргүүлийн бүлэг ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн 2 цагдаатай хамтран 1455 цагаас оройн 19.40 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүрнээс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүүр хүртэл усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 326 иргэн /42 автомашин/ усны ослоос урьдчилан сэргийлэх талаар санамж сэрэмжлүүлгийг хүргэж ажиллажээ.
Ами
Оллоо.мн