Өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ Сербд болно

спортын ордонд болох гэнэ.

Дөрвөн төрөлд болох уг эмцээнд 1996-1997 онуудад төрсөн, 16-17 насны хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охидууд 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ийн жингүүдэд барилдана. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл, 5 дугаар эзлэсэн бөхчүүдэд өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.

Өсвөр үеийн ДАШТ-ний хувьд хөвгүүдийнх нь 1975-1999, 2011-2012 онуудад 19 удаа, охидуудынх 1988-1999, 2011-2012 онуудад 6 удаа болж байсан. ФИЛА-гийн Товчооны гишүүдийн хурлын шийдвэрээр 2011 оноос эхлэн өсвөр үеийн ДАШТ-ийг жил бүр тогтмол явуулж байх болжээ.

Дашрамд сонирхуулахад, Өсвөр үеийн ДАШТ-нд О.Эрдэнэцогт 1993 онд ХБНГУ-ын Дуйсбург хотод 60 кг-ийн жинд алт, Д.Эрдэнэтулга 1998 онд Англи улсын Манчестер хотод 69 кг-ийн жинд мөнгө, 2011 онд Унгар улсын Зомбаттелли хотод охидын төрөлд Ц.Намуунцэцэг 38 кг-ийн жинд, А.Батцэцэг 52 кг-ийн жинд мөнгө, С.Цэрэнчимэд 60 кг-ийн жинд, Б.Нямгэрэл 65 кг-ийн жинд хүрэл, 2012 онд Г.Мөнхцэцэг 40 кг-ийн жинд, Б.Нямгэрэл 65 кг-ийн жинд тус тус хүрэл медаль хүртэж байжээ.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button