Нэгдүгээр төрөхийн эмч нарын буруугаас болоод дахин нэг эх амиа алдсан байж болзошгүй
биеийн байдал хэвийн байсан бол маргааш нь буюу 28-нд толгой нь өвдөж даралт нь ихэсч эхэлсэн бөгөөд тэр даруй түргэн дуудаж нэгдүгээр амаржих газарт хүргэгдэн иржээ.
Ингээд эмч нар түүний биеийг үзэж хагалгаанд оруулахаар болж зарим эмч нараа дуудсан байна. Хагалгаанд орох эмч нарыг хүлээх зуур бүсгүйн бие улам мууджээ. Ингээд оройн 22 цагийн үед ар гэрийнхэнд нь хагалгааны явцад зүрх нь зогссон тухай хэлжээ.
Ямар нэгэн хүндрэлгүй төрсөн атлаа гэнэт бие нь муудаж амиа алдсанд гайхсан ар гэрийнхэнд нь эмч нар саванд нь бохир орсон байж болзошгүй гэх тайлбарыг өгчээ. Ямартай ч бүсгүйн амиа алдсан шалтгааныг тодруулах шинжилгээний хариуг хүлээж байгаа юм байна.
Хариу 14 хоногийн дараа гарч бүх зүйл тодорхой болох юм. Жирэмсний явцад, төрөх явцад ямар нэгэн өөрчлөлт гараагүй эх төрсний дараа гэнэт амиа алдсан нь төрөх явцад сав, болоод цусанд бохир орсон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Б.Сансартуяа
Оллоо.мн