Статистикийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
аймагт амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнөөр статистикийн салбарын үйл ажиллагааны менежмент, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, орон нутгийн статистикийн хэлтсүүдийн чадавхийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх арга замаа тодорхойлж, аймаг дүүргийн статистикийн хэлтсийн дарга нар бүсэд хуваагдаж, тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь шинэлэг ажил боллоо. Хэлэлцүүлгийн үр дүнд статистикийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх 25 зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган баталснаар зөвлөгөөн өндөрлөлөө. Үндэсний статистикийн хороо, Увс аймгийн ЗДТГ-тай хамтран Статистикийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг-г 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан.
Өдөрлөгт ҮСХ-ны дарга С.Мэндсайхан, дэд дарга Б.Эрдэнэсүрэн болон Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нар оролцсон байна. Мөн энэ үеэр ажил хэргийн уулзалт зохион байгуулж, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан Статистикийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийн үйлчилгээ сэдвээр илтгэл тавьж, Увс аймгийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага сэдвээр Засаг дарга Д.Цэндсүрэн, Увс аймгийн хөгжлийн статистик сэдвээр статистикийн хэлтсийн дарга Ж.Эрдэнэсүрэн нар илтгэл тавьсан байна.
Л.Тамир
Оллоо.мн