Монгол төр опен-2013 шатарчдын өдрөөр болно
Монгол төр опен-2013 тэмцээнийг энэ сарын 9-11-ны өдрүүдэд Багануур дүүргийнУурхайчин спорт ордонд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн нь нас насны ангилалд нээлттэй бөгөөд тамирчид швейцарь системээр есөн орон тоглож аваргаа тодруулна. Харин тэмцээнд оролцох хүсэлтэй иргэд, тамирчид энэ сарын 9-ны дотор Монголын шатрын холбоонд бүртгүүлэх юм байна.
Дашрамд сонирхуулахад Монголын спортын ууган байгууллага болсон Монголын Шатрын Холбоо анх 1955 оны наймдугаар сарын 10-нд Дэлхийн Шатрын Холбоонд гишүүнээр элсэж байжээ. Иймээс жил бүрийн энэ өдрийг Монголын шатарчдын өдөр болгон тэмдэглэдэг болсон байна.
Г.Уянга
оллоо.мн