Хүнсний худалдаа эрхлэгчдэд сургалт явуулж, чиглэл өглөө
баталсан 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/31 дүгээр удирдамж, сургалт явуулах хөтөлбөрийн дагуу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах Номин тав трейд ХХК-ийн Улсын Их дэлгүүрийн Номинсупермаркетын удирдах ажилтан, зохион байгуулагч, менежер, лангуу түрээслэгч зэрэг 12 хүнийг оролцуулсан байгууллагын сургалтыг 2013 оны 07 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг МХЕГ-ын ХХААҮҮХГ-аас зохион байгуулсан тухайн объектод хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд, түүний шалтгаан, тухайн үйл ажиллагаанд мөрдөх шаардлагатай, хууль тогтоомж, стандарт, норм дүрэм, тухайн байгууллагад ирээдүйд учирч болох эрсдэлүүд, эрсдэлийг бууруулах арга зам, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зайлшгүй эзэмших анхан шатны мэдлэг чадварыг олгоход чиглэгдсэн юм.
Сургалтанд оролцогсдод дараах чиглэлээр мэдээлэл өглөө. Үүнд
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль-ийн 10 дугаар зүйлийн 10.1.9-д Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу тээвэрлэх, хадгалах, 10 дугаар зүйлийн 10.3.1-д зааснаар Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх-ийг хориглохоор заасан талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Шалгалтанд хамрагдсан Их дэлгүүрийн Номинсупермаркетын үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж буй байдал, дотоод хяналтаар ариун цэвэр, эрүүл ахуй, тээвэрлэлт, хадгалалттай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад хяналт тавих арга зүйн зөвлөмж өгч, аж ахуйн нэгжүүдэд хяналтын хуудсаар илэрсэн зөрчлүүд, түүний шалтгаан, тухайн байгууллагад ирээдүйд учирч болох эрсдэлүүд, эрсдэлүүдийг бууруулах арга замын талаар сүүлийн 1 жилд шалгагдсан шалгалтын танилцуулга, хяналтын хуудсанд дүн шинжилгээ хийж нэгтгэн танилцууллаа.
Сургалтын үр дүнд Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль-ийн талаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт нэгдсэн ойлголт өглөө.
Хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс хэрэглэгчдийг хамгаалах, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөл бүрдүүлэхэд тодорхой ойлголт өгөх, хэрэгжүүлэх арга замыг зөвлөн тусалсан сургалт боллоо.
Б.Сансартуяа
Оллоо.мн