Залуучуудын ДАШТ-нд оролцох манай бөхчүүдийн нэрс гарчээ
спортын ордонд болно.
Энэ оны тив бүрийн аварга шалгаруулах тэмцээнд бөхчүүдээ оролцуулсан орны бөхчүүдийг уг тэмцээнд оролцсон бөхчүүдээс илүүгүй тоогоор энэ тэмцээнд оролцуулах юм байна. Тэмцээнд 1993-1995 онуудад төрсөн 18-20 насны залуу бөхчүүд үүнд эрэгтэйчүүд 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэйчүүд 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жингүүдэд барилдана. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл, 5-10 дугаар байр эзлэсэн бөхчүүдэд өргөмжлөл олгох юм байна. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.
Дөрвөн дэвжээн дээр явагдах энэ тэмцээнд олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгчид ажиллана.
Эрэгтэй
50 кг
Сосоржавын Бат-Амгалан /Дархан-Уул аймаг, Дархан-Хасу-
Мегаватт клуб, залуучуудын улсын аварга, анх удаа оролцож байна,
дасгалжуулагч Ц.Баярсайхан/
60 кг
Батболдын Номин / Гацуурт-Олимп сургууль, азийн өсвөр үеийн
аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын
УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, анх удаа оролцож байна,
дасгалжуулагч О.Пүрэвбаатар/
66 кг
Эрдэнэбатын Тэмүүжин /Төв аймаг, залуучуудын улсын аварга,
анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Энхбаяр/
74 кг
Баасанцогтын Өлзийсайхан /Дархан-Уул аймаг,
Дархан-Хасу-Мегаватт клуб, залуучуудын улсын аварга, анх удаа
оролцож байна, дасгалжуулагч Ц.Баярсайхан/
84 кг
Баатарын Нямбаяр /Хүч спорт хороо, залуучуудын ДАШТ-ний
хүрэл медальт, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт,
хоёр дахь удаа оролцож байна, дасгалжуулагч А.Энхээ/
96 кг
Энхбаатарын Төгөлдөр /Дархан-Уул аймаг, Дархан-Хасу-Мегаватт
клуб, залуучуудын улсын аварга, анх удаа оролцож байна,
дасгалжуулагч Ц.Баярсайхан/
120 кг
Энхтөгсийн Оюунболд /Аварга биеийн тамирын дээд сургууль,
залуучуудын УАШТ-ний хүрэл, хошой алтан медальт,
хоёр дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Б.Адьяахүү/
Эмэгтэй
44 кг
Ганболдын Мөнхцэцэг /Дархан-Уул аймаг, Дархан-Хасу-Мегаватт
клуб, залуучуудын улсын аварга, анх удаа оролцож байна,
дасгалжуулагч Ц.Баярсайхан/
48 кг
Алтангэрэлийн Цэндсүрэн /Хилчин спорт хороо, азийн
өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт,
залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт, анх удаа оролцож байна,
дасгалжуулагч П.Чулуунбаатар/
51 кг
Эрхэмбаярын Даваачимэг /Хилчин спорт хороо, дэлхийн
залуучуудын аварга, азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга
шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, залуучуудын улсын
хошой аварга, хоёр дахь удаа оролцож байна, дасгалжуулагч
Т.Сүхбаатар/
55 кг
Пүрэвдоржийн Орхон /Алдар спорт хороо, залуучуудын улсын
аварга, хоёр дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Хосбаяр/
59 кг
Сүхээгийн Цэрэнчимэд /Япон улсын Окиямагийн их сургуулийн
оюутан, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөр үеийн аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт, азийн залуучуудын аварга
шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын хошой
аварга, хоёр дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Хосбаяр/
63 кг
Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, Ирээдүйн одод
спортын дунд сургууль, өсвөрийн ДАШТ-ний
болон азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний
хошой хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга, хоёр дахь
удаа оролцож байна, дасгалжуулагч Б.Идэрсайхан/
67 кг
Батхуягийн Золзаяа /Дархан-Уул аймаг, Дархан-Хасу-
Мегаватт клуб, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт, анх удаа
оролцож байна, дасгалжуулагч Ц.Баярсайхан/
Дасгалжуулагч
Цэндийн Баярсайхан – Дархан-Уул аймаг, Дархан-Хасу-Мегаватт клубын дасгалжуулагч
Оюунбилэгийн Пүрэвбаатар – Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин
Түмэндэмбэрэлийн Сүхбаатар – Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
Шүүгч Бааатрын Төмөрбаатар – Олимпийн зэрэглэлийн шүүгч
Жич Өнгөрсөн жил Тайланд улсын Паттая хотод болсон залуучуудын ДАШТ-нд эрэгтэй 55 кг-ийн жинд Э.Бэхбаяр алт, 74 кг-ийн жинд Б.Нямбаяр хүрэл, эмэгтэй 51 кг-ийн жинд Э.Даваачимэг алтан медаль хүртэж байжээ.
Япон улсын Окиямагийн их сургуульд суралцаж байгаа олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд тэндээ бэлтгэл сургуулилтаа хийж байгаад София хотыг зорьж байна. Тус сургуулийн мөн хоёр оюутан японы багийн бүрэлдэхүүнд багтаж залуучуудын ДАШТ-нд оролцох юм байна гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.
Л.Тамир
Оллоо.мн