Сүхбаатар дүүрэгт Эрүүл-Аюулгүй хот аян амжилттай зохиогдлоо
хооронд зохион байгуулагдлаа.
Уг аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, удирдамж чиглэлийг гаргаж, шилжин явах туг, цомгийг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Ус сувгийн удирдах газар, Орон сууцны контор, Меркури худалдааны төв, Миний дэлгүүрийн Дамбадаржаа дахь салбар, Номадсийн сүлжээ хоолны газруудаар аялуулж, ААН байгууллагууд идэвхтэй оролцсон байна.
Өдөрлөгийн үер дээрх үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлсэн иргэдэд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийг сурталчлах зорилгоор хуулийн тэмцээн уралдаан, сургалт сурталчилгаа, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөрлөгт арга хэмжээ зохион байгуулж, хуулийн сурталчилгаа бүхий гарын авлага материал тараах зэрэг ажлуудыг тус тус хийж гүйцэтгэжээ.
Тухайлбал Мэргэжлийн хяналтын хэлтсээс хууль сурталчлах эрх зүйн чиглэлээр зохион байгуулсан Эрүүл-аюулгүй хот сэдэвт хуулийн тэмцээнд дүүргийн Номин, Миний дэлгүүрийн сүлжээ худалдааны газрууд, Блю мон, Үлэмж, Номадс хоолны сүлжээ газрууд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр Номин тав трейд ХХК-ийн Таван гар баг тэргүүлсэн байна.
Аяны хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу дүүргийн 1-16 дугаар хорооны согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд аттестатчиллын шалгалтыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нартай хамтран явуулж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тохижилт, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах талаарх Мэдэгдэл-ийг аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад хүргүүлж, биелэлтийг ханган ажиллах үүрэг даалгавар өгөн ажиллалаа.
Л.Тамир
Оллоо.мн