Нөхөн тооцох хуулийн хугацааг хоёр сараар сунгалаа

ажил төрөлгүй болж байсан юм. Тиймээс нийгмийн ороо бусгаа энэ үед ажилгүй болж гэртээ суусан хүмүүст нэг удаагийн боломж олгох зорилгоор Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль баталсан.

Улсын Их Хурлаас 2012 оны есдүгээр сард баталж, улмаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны арванэгдүгээр сарын А/57 тоот тушаалаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам-ыг баталсан.

Хуулийн хэрэгжилт өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн зохион байгуулагдсан. Өнөөдөр хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж байгаа ч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээр ахлуулсан нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хоёр сар сунгахаар болжээ.

Тиймээс бичиг баримтаа амжиж өгч чадаагүй иргэд ажилласан жил, тэтгэврийн даатгалаа нөхөн тооцуулах боломжтой боллоо. Өнгөрсөн хугацаанд 357 мянга гаруй иргэн бичиг баримтаа бүрдүүлэн өгөөд байсан юм.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button