Шоронд мартагдсан эр нөхөн төлбөртөө 4.1 сая ам.доллар авчээ
даруйдаа хүний эрхийг хамгаалахын тулд Мартагдсан хоригдлууд нэртэй зохиол бичиж, улмаар хүний эрхийн Эмнести байгууллагыг үндэслэж байсан түүхтэй. Тэгвэл хэдэн арван жилийн дараа АНУ-ын Калифорни мужид яг ийм тохиолдол боллоо.
Калифорни мужийн оюутан Даниель Чонгийг цагдаа нар хар тамхи зөөвөрлөж байж болзошгүй гэж үзсэн тул саатуулжээ. Гэвч түүнээс ямар ч зөрчил илрээгүй аж. Харин цагдаа нар Даниелийг мартаж, дөрөв хоногийн турш торны цаана суулгасан байна. Энэ явдал АНУ-ын хуулийн байгууллагыг ихээхэн шүүмжлэлд өртөхөд хүргэжээ.
Дөрвөн өдрийн турш торны цаана суусан Даниель Чонг гомдол гаргаж, нэр төрөө сэргээхийг хүссэн байна. Тэр даруй АНУ-ын Засгийн газар Даниельд 4.1 сая ам.долларын нөхөн төлбөр өгч, хохирлыг нь барагдуулсан байна. Гэвч Чонгийн сэтгэл санаа тогтворгүй байгаа талаар түүний ар гэрийнхэн ярьжээ. Хамгийн гол нь Даниель ази гаралтай америк хүн аж.
Даниель энэ талаар хэвлэлд ярихдаа Би бага зэрэг пиво уусан байсан. Өөр ямар нэгэн зөрчил гаргаагүй. Хэрэв миний цуснаас мансууруулах бодис илэрсэн бол асуудал өөрөөр эргэнэ шүү дээ. Гэтэл цагдаа нар намайг баривчлаад хорьчихсон. Гэвч тэд буруу хүнээ хорьсон гэдгээ дөрөв хоногийн дараа мэдсэн гэжээ. Даниелийн ээж хэрэг явдлын талаар мужийн шүүхэд гомдол гаргаснаар асуудал олонд хүрчээ. Түүнийг Сан Диегогийн хар тамхитай тэмцэх холбооны байранд хэсэг найзынх нь хамт саатуулсан бөгөөд Даниелээс бусдыг нь тэр өдрөө сулласан байна.
Чонг шоронд хоригдсоноос гурав хоногийн дараа өрөөнийхөө ханан дээр япон хэлээр Хүний эрхийг зөрчигсөд хэмээн шүлэг бичиж, цагдаа нарыг шударга байхыг уриалжээ. Япон гаралтай Даниель Чонг гэр бүлийнхэндээ санаа зовж, шоронгийн хянагчдаас Намайг гаргаач, би ямар ч буруугүй шүү дээ хэмээн гуйж байсан ч хуягууд түүнийг зодож, хэл амаар доромжилж байжээ. Сэтгэл санааны хямралд орсон Даниель Чонг шоронгоос гарахдаа 7.4 кг турсан байжээ. Мөн биеийн байдал нь эрс муудсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Шударга бусаар хоригдсон Даниелаас АНУ-ын хар тамхитай тэмцэх хэлтэс уучлалт гуйж, нөхөн төлбөр олгосон. Гэвч иргэд энэ явдлыг дахин давтагдахгүй байгаасай хэмээн хүсч, Чонгийг хэлмэгдсэн иргэдийн төлөөлөл болгохыг АНУ-ын шүүх засаглалд уриалга гаргажээ.
Өдгөө 23 настай Даниель Чонг анх удаа торны цаана сууж буй бөгөөд Сан Диегогийн их сургуульд дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа гэнэ. Хэрэв түүний хувийн хэрэг дээр ял эдэлж байсан гэх хар тамга дарагдвал ирээдүйд горилж буй мэргэжлээ эзэмшиж чадахгүйд хүрэх аж. АНУ-ын холбогдох хуулийн байгууллага Даниель Чонгийн хувийн хэргийг элдэв хар толбоор будахгүй байхын тулд бүхнийг хийхээ амлажээ.