Даатгалын нөхөн төлөлтийн хугацааг сунгалаа

тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн.

Үүний дагуу иргэдийн хүсэлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас хүлээн авч эхэлсэн билээ. Тэгвэл энэ хуулийн хэрэгжилт өнөөдрөөр дуусгавар болох ёстой байв. Гэвч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээр ахлуулсан нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хоёр сар сунгахаар болсон талаар мэдээллээ.

Хуулийн хэрэгжилтийг хангах ажил 2013 оны долдугаар сарын 30-ны өдрийн мэдээгээр ажилласан жилээ тооцуулахаар нийт бүртгүүлсэн иргэдээс 85011 иргэний ажилласан жилийг баталгаажуулж, 171943 иргэний материал Цагдаагийн ерөнхий газарт хянагдаж байна.

Энэхүү хуулийг анх баталж байх үед 700 гаруй мянган иргэн уг хуулинд хамрагдана хэмээн тооцоолж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн иргэдийн тоо тооцоолсноос 60 хувьтай тэнцэж байгаа юм. Насны ангиллаар авч үзвэл 45 хувь нь эрэгтэй 55 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд 2-4 жилийн нөхөн олговор олгохоор бүртгүүлсэн 18 хувь, 5-8 жилийнх 45 хувь, 9-11 жилийнх 37 хувийн үзүүлэлттэй байна.

Үлдсэн иргэдийн материалыг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс наймдугаар сарын 1-ний байдлаар тасалбар болгон нэгтгэж ирүүлэх юм. Харин хуулийн хэрэгжилт 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хуулийн хэрэгжих хугацаанаас хоцорсон иргэдэд боломж олгох зорилгоор ХАХНХ-ийн сайдын тушаал гарч, ажиллсан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын 3.1-д заасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ гаргах хугацааг хоёр сараар сунгаж, аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл дахин материал хлээж авахаар болжээ.

Мөн 2013 оны наймдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсэж байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болсон гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээллээ.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button