Сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлнэ
батлан гаргасан билээ. Тус загвар нь бага, дунд, ахлах ангийн гэсэн гурван төрлөөр охид хөвгүүдийн гэсэн ангилалаар гарч байгаа бөгөөд үнийн хувьд 90 000-120 000 төгрөгөөр зарагдах тооцоолол гарчээ.
Сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт Нийгмийн эмзэг хэсгийнхэн болон олон хүүхэдтэй айлд үзүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар холбогдох албаныхан тус ажлыг хэрхэн зохицуулах талаарх журмыг боловсруулж, Ерөнхий сайдад танилцуулахаар бэлтгэж байгаа аж.
Ямартай ч шинэ дүрэмт хувцсыг төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд наймдугаар сарын 25-нд нийлүүлж, дараагийн удаад есдүгээр сарын 15, 30-нд нийлүүлэх юм байна. Одоогоор үйлдвэрлэл эхэлж, эсгүүрийн шатандаа явж байгаа гэж албаныхан мэдээллээ.
Ами
Оллоо.мн