Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдлөө
Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байна.
Уг зарлигт
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй гэжээ. Ийнхүү бие нь муу байгаа хэмээгдээд байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөж гэртээ харихаар боллоо.
Г.Уянга
оллоо.мн