Ц.Элбэгдоржийн уучлалыг голсон Н.Энхбаярынхан

ШШГЕГ-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ялтан Н.Энхбаярт танилцуулахаар оройн 18.20 цагийн орчимд Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэг дээр ирсэн юм. Энэ үед сэтгүүлчид аль хэдийнэ байраа эзлээд байсан билээ. ШШГЕГ-ынхныг ирэхийн өмнө О.Цолмон, Э.Батшугар, Б.Оюунбилэг нарын хүмүүс эмнэлэг дээр ирсэн байсан. Улмаар Л.Цог, Д.Тэрбишдагва, Н.Удвал, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын гишүүд хүрэлцэн ирсэн билээ.

Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярт өршөөл үзүүлэх биш түүний хэргийг цагаатгах ёстой байсан. Гэвч уучлал үзүүлсэн байна. Бидний зүгээс энэ шийдвэрийг хүлээн авахаас аргагүйд хүрсэн. Учир нь Н.Энхбаярын бие өдөр ирэх тусам муудаж байгаа билээ гэж цугласан сэтгүүлчдэд ам нээлээ.

Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал Н.Энхбаярыг сулласан нь ямар нэгэн улс төрийн тохиролцоо байхгүй гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл өнгөрөгч хугацаанд хэвлэлээр нисээд байсан АН, МАХН-ын хооронд хийгдсэн байж болзошгүй тохиролцоог үгүйсгэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр сүр дуулиантайгаар баривчилж байсан. Улмаар анхан шатны шүүх хэд хэдэн удаагийн хойшилсны эцэст гурван өдрийн турш үргэлжилсэн шүүхээс түүнд дөрвөн жилийн хорих ял, До.Чулуунбаатарт 2.1 жил, Ж.Мягмаржаргалд 3.6 жилийн хорих ял тус тус оноож байв.

Давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээсэн бол Улсын Дээд шүүх хэргийг хэлэлцэж түүний яллах дүгнэлтээс зарим хэргийг хэрэгсэхгүй болгож хоёр жил зургаан сар хорих ял оноосон билээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр ял авснаас яг жилийн дараа ийнхүү суллагдаж байна. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн шүүх жилийн өмнө буюу 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр түүнд дөрвөн жилийн ял оноож байжээ.

Гэхдээ тэрээр өнгөрөгч хугацаанд Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт ял эдэлсэн гэхэд хэлсдэхгүй биз. Олон хоног өлсгөлөн зарласны улмаас түүний бие эрс муудах шалтгаан болсон. Одоо суллагдсан юм чинь Монголд оношлогдохгүй, эмчлэгдэхгүй байгаа өвчнөө гадагшаа гарч эмчлүүлэх биз ээ.

Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлал, Н.Энхбаярынханд таалагдахгүй байгаа бололтой. Тодруулбал, Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг өчигдөр орой 20.00 цагийн орчимд хийсэн мэдэгдэлдээ Уучлал үзүүлнэ гэдэг нь гэм буруутай хүнд хамаатай зүйл. Тийм учраас бид үүнийг хүлээж авахгүй. Н.Энхбаяр гэм буруугүй учраас хуулийн дагуу цагаатгагдах ёстой. Цаашдаа түүнийг ялаас цагаатгах талаар олон улсын байгууллагад хандана гэв.

Удалгүй 20.30 цагийн орчимд Н.Энхбаяр эхнэр хүүгээрээ түшүүлэн гарч ирээд намайг энэ хугацаанд хайрлаж, хамт байсан Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Би та нартай хайртай шүү гэж хэлээд хөдөллөө.

Н.Энхбаяр болоод түүний намын нөхөд жилийн турш уйгагүй хөөцөлдсөний үр дүнд ялаас мулталж чадлаа. Одоо ялыг цагаатгах ажилд орох юм байна гэж ойлгогдож байна. Авлигын хэргээр ял авсан ч эмнэлэг хэвтэж байгаа ялаас чөлөөлөгдөж чадсан МАХН-ын дарга Н.Энхбаяр мундаг уу. Эсвэл түүнийг өршөөж хайр энэрлийг үзүүлсэн Ц.Элбэгдорж мундаг уу.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button