Эрүүл мэндийн яам 19 иргэнд санхүүгийн тусламж үзүүлнэ гэв
тушаалаар баталсан Гадаад эмчилгээний зөвлөл-өөр хэлэлцэн энэ асуудалд санхүүгийн тусламж үзүүлэх боломж байдаг аж. уг шугамаар ЭМЯ-нд өргөдлөө өгсөн 19 иргэнийг салбарын сайд Н.Удвал өчигдөр хүлээн авч уулзаж тэдэнд 65 сая төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдээллээ.
Уг дэмжлэгийг хүсч байгаа иргэд өргөдөл, гадаад оронд эмчлүүлэх эмнэлгийн дүгнэлт, гадаадын эмнэлгийн хүлээн авч эмчлэх урилга болон зөвшөөрөл, шаардлагатай бичиг баримтыг хугацаанд нь бүрдүүлсэн тохиолдолд нэг сарын дотор шийдвэрлэгдэх боломжтой.
Түүнчлэн Н.Удвал сайдын 2011 оны 107 дугаар тушаалаар Монгол улсад эмчлэх боломжгүй 27 нэр төрлийн өвчний жагсаалт болон эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг баталж уг жагсаалтад орсон өвчинтэй хүмүүст өнгөрсөн хугацаанд тусламж үзүүлж байжээ.
Тодруулбал 2011 онд 98 иргэнд 416 сая, 2012 онд 147 иргэнд 513.5 сая мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 84 иргэнд 256 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг тус тус олгоод байгаа аж.
Дашрамд дуулгахад Эрүүл мэндийн яаманд жилд дунджаар гадаад эмчилгээний зардалд дэмжлэг хүссэн 200-300 иргэний өргөдөл ирдэг юм байна. Эдгээрийн гуравны нэг орчим нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй бөгөөд зайлшгүй гадаадад илгээн эмчлүүлэх өвчний жагсаалтад орсон өвчин эмгэгтэй иргэд байдаг аж. Үүнд мэдрэлийн төрлийн, хорт хавдар болон тархины болон зүрх судасны мэс засал мөн нүдний өвчин, эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт эмгэгүүд зонхилдог байна.