Өрхийн орлого өссөн гэв үү

өрхийн сарын дундаж орлого 893 мянган төгрөг гэж тогтоожээ. Энэ нь 2012 оны 4 дүгээр улиралтай харьцуулахад өрхийн дундаж орлого 112 мянган төгрөг буюу 14.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Тэгвэл өрхийн сарын дундаж зарлага орлогоосоо давсан үзүүлэлт гарсан байна. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлчээр өрхийн зарлага 902 мянган төгрөг болж, 2012 оныхоос 162 мянган төгрөгөөр өссөн гэх мэдээллийг тус хорооноос мэдээллээ.

Сүүлийн үед цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ хэмээж байгаа ч бодитой нэмсэн газар үгүй байгаа.Эдийн засгийн хямралтай үед ихэнх хувийн компаниуд ажилтнуудаа цомхотгох ажил өрнөж дээсийн дөрөөн дээр дэнжигнэж байх энэ үед хаана хэний цалин нэмэгдэж байгаа нь сонирхолтой.

Нэг өрхийн дундаж орлого өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 893.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 112.7 мянган төгрөг буюу 14.4 хувиар нэмэгдсэн байна. Өрхийн зарлага нь жилийн өмнөхөөс 22 хүртэлх хувиар мөн өссөн байна. Энэ зарлага бол мэдээж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарсан талаар статистикчид тайлбарласан.Өргөн хэрэглээний үнийн өсөлтөөс авахуулаад өдөр тутмын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй өнөөгийн нийгэмд цалин хангамж дутмаг, улмаар цаашид энэ асуудалд анхаарал хандуулж нэмэх болно гэж ярьснаар биш амьдрал дээр хэрэгжиж нэмэгдсэн зүйл байхгүй.Ямартай ч үндэсний статискийн хороо ямар үзүүлэлтээр өрхийн орлого нэмэгдсэн гэх дүгнэлтийг гаргав.Цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байх болно гэдгийг таамаг болгон дэвшүүлсэн байж болох ч эдийн засгийн хямралтай энэ үед тийм боломж багахан байгаа юм.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button