АНУ-ыг хүчирхийллийг өдөөгч гэж нэрлэв

Түүнээс гадна АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдлийг үгүйсгэсэн аж. Жо Байден Венесуэлийн Засгийн газрыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглааны үеэр жагсагчдын эсрэг хүч хэрэглэснээс 20 хүн амиа алдсанд санаа зовниж байна гэж мэдэгдсэн юм.
Харин Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Хорхе Арреаса АНУ-ыг хэвлэл мэдээллээр олон улсын түвшинд хүчирхийллийн худал мэдээлэл цацаж байна хэмээн буруутгасан байна. Тус улсын Засгийн газрын мэдэгдэлд АНУ бол хүчирхийллийг өдөөгчөөс гадна эдийн засгийн сонирхол бүхий зохиомол заналхийлэл зохиож, үй олноор хөнөөх зэвсэг бүтээдэг. Венесуэльд энх тайван тогтоох зорилготой засаг захиргааг хүний эрх зөрчиж байгааг ярих эрхгүй гэж бичжээ.