Банкуудад 5.6 сая ам.доллар, 4 сая юань худалдав

Монголбанк өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 29 сая ам.доллар, 26.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк 1778.00 төгрөгийн хаалтын ханшаар 5.6 сая ам.доллар, 289.55 төгрөгийн хаалтын ханшаар 4.0 сая юань худалдав.
Өнөөдөр өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 36.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 36.5 сая ам.доллар нийлүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
П.УНДРАМ
Оллоо.мн