Х.Цагаанбаатар өрсөлдөгчдөө айлгав

Тэрбээр энэхүү бичлэгээ өөрийн Facebook хуудаснаа оруулж олныг гайхшруулж орхилоо. Уг дүрсийг харахад баатар маань эгээ л махчин амьтан шиг эвгүй харагдах нь ойлгомжтой. Ойр орчмынх нь найз нөхдийнх нь ярьж буйгаар бол Х.Цагаанбаатар зургаан засаа түүхийгээр нь зооглосон гэнэ. Түүний бичлэгийг үзсэн хүмүүс Цагаанбаатар вампир болжээ, хэдийгээр эрүүл мэнд хүч тамирт сайн ч гэсэн муухай бичлэг байна гэх зэргээр хошигнож байв.
Харин дээрх коментуудын хариуд нь Х.Цагаанбаатар Биед хэрэгтэй зүйл юм аа, ялангуяа хаврын цагт тамирчид бэлтгэл их хийгээд ядардаг учраас хэрэглэдэг. Харин бичлэгээ постолдог учир нь гадны тамирчид хараад айдаг юм. Тэгээд тэмцэлдэхдээ тодорхой хэмжээний айдастай гарч ирдэг гэх мэт олон талын ач тустай хэмээн идэж буй адууны засааны талаар тайлбарлав.
Хамгийн гол нь адууны засаа гэдэг өөрөө амин дэм ихтэй, витаминлаг зүйлийн нэг. Өөрөөр хэлбэл ямар ч хал балгүй сэргээш бол адууны засаа гэдгийг манай ард түмэн ярьдаг. Харин улаан хоншоор гарган түүхий мах тас татан идэж байгаа баатрын бичлэгийг харсан түүний гол өрсөлдөгчид нь айх нь дамжиггүй. Мань хүн хэдийгээр махчин амьтан шиг, бусдын хэлснээр вампир шиг харагдаж байгаа ч айсуй уралдаан тэмцээнд амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе. Магадгүй тэрбээр зургаан засааг махчин бүргэд шиг тасдан идсэн болохоор дараа дараагийн тэмцээнд амжилт үзүүлэх байлгүй.