Боловсролын яамныхны оройтсон шахаа эцэг эхчүүдийг бухимдуулж байна

Кембрижийн тогтолцоо гээчийг Монголд хэрэггүй гээд өөрийн шинэчлэл-ийг хийхээр зүтгэсэн. Гэвч түүний санаачилсан Хэрэглээний боловсрол гээч нь ямар төвшинд хэрэгжсэн нь одоогоор тодорхойгүй. Энэ маягаар 2016 он түүний санаачилсан Хэрэглээний боловсрол нь цаасан дээр байж мэдэх л байх. Гэвч түүний сайдын суудалд сууснаас хойш хийсэн юм бий. Энэ нь сурагчийн дүрэмт хувцасыг шинэчлэх байв. Гэсэн ч өнөөдрийг хүртэл эдэлгээ, материал муутай гэх шүүмжлэлд өртсөн дүрэмт хувцасаар нийт сурагчид гангарч чадаагүй байгаа.

Гэтэл хичээлийн жил дуусах гэж байгаатай зэрэгцэн сургуулиуд сурагчдад дүрэмт хувцасаа авахыг үүрэгдэж, шахах болсон байна. Гэвч эцэг эхчүүд дээрх байдалд дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. Учир нь өнгөрсөн оны хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сурагчдыг дүрэмт хувцасаар бүрэн хангана гэж байсан ч энэ нь ажил хэрэг болж чадаагүй юм.

Уг бол салбарын сайд Л.Гантөмөр Ард түмний мөнгийг хэмнэе хэмээн ярьдаг нэгэн. Гэтэл түүний ам ажил хоёр зөрж байгаа бололтой дог. Хичээлийн шинэ жил дуусахтай зэрэгцэн дүрэмт хувцас шахаж байгааг ойлгоход ч хэцүү юм. Сургуулиудын шахалтаар сурагчид дүрэмт хувцас худалдан авлаа гэж бодъё. Гэвч ирэх есдүгээр сар гэхэд энэ хувцас нь багадчих магадлал өндөртэй. Ингэлээ гээд эцэг эх нь хүүхэдтэй мөр нь унжсан том размерийн хувцас авч өгөлтэй биш.

Чингис бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын салбарт олгохоор болж, стандартын шаардлага хангасан сурагчийн дүрэм хувцас үйлдвэрлэх шаардлага тавьсан. Улсын хэмжээнд 60 гаруй үндэсний үйлдвэрлэгч сурагчдын шинэ дүрэмт хувцасыг үйлдвэрлэж байгаа. Тэд гэрээнд заасан хугацаагаар бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор бүх дүрэмт хувцасыг нийлүүлэх байсан ч хугацаа хойшлогдож энэ сард дүрэмт хувцасыг оёж дуусгасан учраас яамнаас ийнхүү шахаа-ны ажлаа эхлүүлсэн хэрэг л дээ.

Жил бүр л сурагчийн дүрэмт хувцас тойрсон элдэв маргаан, мэтгэлцээн өрнөж, чанар стандарт яригддаг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгэн жигд дүрэмт хувцастай байх нь олон давуу талтай. Гэхдээ хоёрхон сарын дараа гэхэд сурагчдын зуны амралт эхэлнэ. Тэгэхээр хоёр сарын настай дүрэмт хувцасыг сурагчдад шахах нь зүйд нийцэхгүй.

Дүрэмт хувцасны иж бүрдлийн үнэ 41-99 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж, анги ахих тусмаа үнэ нь нэмэгдэж байгаа.

Дөмөгхөн амьдралтай айлын хүүхэд багшаараа шахуулж, шаардуулахгүйгээр дээрх үнэээр дүрэмт хувцсаа жилд хоёр удаа аваад өмсчих л байх. Харин боломж муутай айлын хүүхэд яах вэ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button