Галын дүгнэлт – 3

чадаагүй. Энэ нь төсөв авлигажихад нөлөөлсөн нь дамжиггүй. Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг зоригтойгоор гаргаж тавьж байгаа нь чухал алхам.

М.Батчимэг УИХ-ын гишүүн

Төрөөс төрсөн тэр­бумтнуудыг эх баригч нь хэн бэ?

МАН-ын шинэ үзэл сурталч Л.Энх-Амгалан эдийн засагт гал гарсныг харсан ч хэн асаасныг хэ­лээ­­гүйг гүй­цээх гэж энэ­хүү ГАЛЫН ДҮГНЭЛТ үйлдэгд­сэн билээ. Гал маш олон эх үүсвэрээс өдөөгдсөн байдаг. Тэрний нэг нь төсвөөс хувь хүртэх замаар хөлжигсөд, төрөөс төрсөн тэрбумтнууд билээ. Төрөөс тэрбумтныг төрүүлэх арга зам нь юу юм бэ?

Мань Амгаа уг нь үүнийг маш сайн мэдэх(мэдэх ёстой шалтгааныг бүгд мэ­дэж байгаа) нэгэн. Гэвч дуу­гар­сангүй, зөвхөн тэдний өрдсөн галын дөлийг л хуруу­гаараа заан бархирлаа.

Төсвөөс хэн, хэрхэн мөнгө гулгуулдгыг анхлан илчилж, зоригтой дуугарсан хүн нь Шинэчлэлийн зас­­гийн газрын тэргүүн Н.Ал­танхуяг билээ. Тэрээр Ул­сын Их Хурлын чуулганы танхимаас Авлигажсан тө­с­вийг бид цаашдаа та­насаар байх болно хэмээн гал цогтойгоор мэдэгдсэн нь цөөн­хийн уур, эгдүүг зэ­рэг хөдөлгөн огцруулахаар чар­майж байсныг бүгд санаж байгаа байх.

Хөрөнгө оруулалтын зард­­лыг албаар өндөр тавьдаг, дундаас төрийн ал­бан тушаалтнууд хувь хүрт­дэг бүхэл бүтэн тогтолцоог бий болсныг нураах, өөрчлөх ёстой гэсэн Ерөнхий сайдын байр суурь гал дээр ус асгасан хэрэг байсан тул МАН-ынхан түүнд онц таагүй хандаж байгаа.

Төс­вийг түрүүвчээ МАН-ын гишүүдэд Н.Алтан­хуягийн бодлого яаж ч таалагдах билээ. Эдийн засагт авлигын гал өрдөгчид төсвийг яаж дээрэмддэг байсныг ганц хоёр жишээн дээр харуулъя.

Төсвөөс санхүүжих 80 хүүхдийн дотуур байрны барилгын зардлыг МАН-ын Засгийн газрууд 800 саяас 1.1 тэрбум болтол өсгөсөн байдаг. Гэтэл МАК компани Өмнөговийн Гурвантэс суманд өөрсдийн хөрөнгөөр 350 хүүхэд хичээллэх сургууль, 120 хүүхэд амьдрах дотуур байрыг нийтэд нь 1.5 тэрбумаар барьсан байх юм. УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймгийн Түдэвтэй сум 1761 хүнтэй. 300 суудалтай Соёлын төв нэг тэрбум төгрөгийн өртөгтэй. Зураг төсөв байхгүй атал 2012, 2013 оны төсөвт суулгаад зардал нь 1.6 тэрбум болж өсчээ гэж мэдээлсэн байна.

Говь-Алтай аймагт 500 хүний суудалтай Алтай чуулгын байр 2008 онд 1.8 тэрбум төгрөгөөр баригдана гэснээ 2011 онд 4.7 тэрбум төгрөг, 2014 онд 5.5 тэрбум төгрөгийг төсвөөс нэхэх болсон. 6 жил дамнасан төслийн өртөг 3 дахин өссөн. Гэтэл энэ хугацаанд барилгын бодит угсралтын үнэ 3 дахин өсөөгүй нь ойлгомжтой. Энэ төсвийг зүтгүүлэгчид нь МАН-аас УИХ-д сууж буй Ж.Энхбаяр нар юм. Төсөвт түймэр тавьсан хоёр этгээдийн нэр тодорлоо. Ер нь бол ижил баг­таамжтай мөртлөө санхүүжилт нь эрс ялгаатай төслүүдийг авлигажсан гэж үзэж байгаа.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд сургуулийн төсөв13 тэрбум 410 сая төгрөг болчихоод байгаа. Архангай аймгийн Эрдэнэмандал суманд яг адил сургуулийн өртөг 18 тэрбум төгрөг болжээ. Зөрүү нь 5 тэрбум төгрөг! Энэ бүхэн бол МАН-ын Засгийн газрын тараасан төсөв.

Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж байгаа Шинэ сум төслөөр сургууль, цэцэрлэг, захиргааны байр, эмнэлэг, дотуур байр, цагдаагийн газар, соёлын төв, спорт цогцолбор, цахилгаан, дулаанаар хангах төв гээд суманд төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагын барилгыг нийтэд нь 10 тэрбум хүрэхгүй зардлаар босгож болдгийг яруу сайхнаар нотлон харууллаа. МАН засаг барьсан хэвээр байсан бол ийм хэмжээний төслийн өртөг 30 тэрбум гарахаар байжээ.

Галын дууч Л.Энх-Амгалан гуайг гувшаа хурга шиг салахгүй дагаж, далдганадаг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Сангийн сайдаар хэсэгхэн хугацаан ажиллах үедээ төсвийн авлигажилтыг оройд нь тултал гааруулж, түймрийн эхийг тавьсан буруутан мөнөөс мөн ажээ. Орлого нь долоон их наяд 88 тэрбум, зарлага нь долоон их наяд 444 тэрбум байх 356 тэрбумын алдагдалтай төсвийг тэр л боловсруулж байсан.Тийм болохоор Л.Энх-Амгалан хэвлэлээр чарлахаасаа өмнө дагуулаасаа яагаад жижигхэн бүтээн байгуулалтын ажлыг том хөрөнгөөр хийхээр тусгасан бэ гэдгийг нь эхлээд асуучих хэрэгтэй юм. Д.Хаянхярваагийн санаатайгаар өсгөж тавьсан том тоонууд төсвийг алдагдалд оруулах, төрөөс тэрбумтнууд төрөх, эдийн засагт гал гарах гол шалтгааны нэг болсон гэдгийг Амгаатан ойлгохгүй байх учиргүй.

Хэрвээ та google хайлтыг ашиглан төрөөс төрсөн тэрбумтан, авлигажсан төсөв зэрэг түлхүүр үгээр эрэл хийвэл эн тэргүүнд гарч ирэх хүмүүсийн нэр сонирхолтой. Зарим нэгээс нь дурдвал www.wikimon.mn сайт- Төрийн нэртэй тэрбумтнуудын хамгийн том ах болох М.Энхболд төрөөс зувчуулсан хөрөнгө чинээ, хүч нөлөөнийхөө буянд Монгол улсын ерөнхий сайд, МАН-ын даргын суудалд ч заларч явсан удаатай… Нийслэлийн өнгөтэй өөдтэй, үнэ хүрэх бүхнийг хувьчилж, зай завсартай газар бүхнийг зарж борлуулан асар их мөнгө бас эрх мэдлийг өөртөө хурааж, төрийн тэрбумтан гэх нэр, цол титмийг хүртэж, төрөөс хөлжигсдийн томоохон олигархийн бүлэглэл, фракц-ийг үүсгэсэн юм. Өчүүхэн ч бизнес хийлгүйгээр хөрөнгөжиж баяжиж болдгийг харуулсан тэрбээр одоо өдөртөө л бараг сая төгрөгийн орлого олдог тэрбумтан гэсэн байх юм. Цааш үргэлжлүүлбэл Olloo.mn, Өглөөний сонин 2012.05.31- Тендерээс төрсөн тэрбумтан Ч.Хүрэлбаатар.Уул нэр нь Ч.Хүрэлбаатар боловч улстөр, биз­несийнх­ний дунд тендерчин хэмээн алдаршсан нэгэн. Сангийн дэд сайд, Түлш, эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн болж, Сү.Батболдын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болтлоо дэвшсэн.

Тэрбээр Түлш, эрчим хүчний сайд байхдаа эрчим хүчний салбарт зарлагдсан ихэнх тендерийг өөрийн намын болон өөрийн нутгийн хүмүүстээ давуу эрхээр өгч, тэндээс хувь хүртэн төрөөс төрсөн тэрбумтан болтлоо хөрөнгөжжээ гээд цуварч гарна. Тэгэхээр эдийн засагт гал тавьсан нэг эх сурвалж-төрөөс төрсөн тэрбумтнуудыг эх баригч нь МАН болох нь тов тодорхой болно.

Авлигажсан төсвийг үргэлжлүүлэхийг хэн шаарддаг вэ?

УИХ-ын гишүүн М.Батчимэг олон зүйлээр төсөв авлигажиж гэдгийг хү­лээн зөвшөөрөх ёстой. Үүнийг хүлээн зөвшөөрс­ний дараа төсөвт шинэчлэл хийх боломж гарч ирж байна. 2014 оны төсөв хэлэлцэж буй энэ үед Засгийн газрын гишүүд төсвийн реформыг хүлээн зөвшөөрч байгаа. Цаашдаа УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Өнөөдөр 2014 оны төсөв авлигажсан төсвөө хадгалаад орж ирж байна гэж харж байна.

Яагаад гэхээр 2013 онд төсвийн реформ хийж чадаагүй. Ер нь төсөв гэдэг бол төрийн бодлогыг тоонд хөрвүүлсэн хэлбэр байх ёстой. Ач холбогдол өгсөн бүтээн байгуулалтаа эрэмбэлэх гэсэн үг. Төсөв хэлэлцэх явцад тохиолдох эмгэнэлтэй зүйл юу гэхээр улстөрчид үзэл баримтлал ярих гэж хичээдэг. Яг хэлэлцээд эхлэхээр тойрог, тойрог дээрээ мөнгө тавиулах хүсэлтэн болж хувирна.

Өнөөдөр 2014 оны төсөв ийм байдлаар ороод ирчихсэн нь нууц биш. Засгийн газар, УИХ-ын өмнө тавьж байгаа шаардлага нь төсөв үр ашигтай, хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах чиглэгдсэн байх ёстой. Тэгэхийн тулд Ерөнхий сайдын зоригтой хэлж байгаа авлигажсан төсөв гэдэгт дүгнэлт хийх шаардлага гарч байгаа юм… тэр аймагт тийм мөнгөөр сургууль барь гээд суух нь УИХ-ын ажил биш. Хэрэв Засгийн газрыг даалгаврын дагуу ажиллуулж чадвал дараа нь тэдэнд хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Тэгэхгүй бол алдаатай төсвийг УИХ өөрөө алх цохиж баталчихаад Засгийн газарт ямар хариуцлага ярих болж байна хэмээн мэдэгджээ. Үүнээс илүүгээр Н.Алтанхуягийн ярьж, зорьж буй төсвийн шинэчлэл, ав­лигаж­сан төсвийн эсрэг реформыг илэрхийлсэн үг МАН-аас сонсог­дохгүй байна.

Учир шалтгааныг статистикаас хайя. 2007-2012 онуу­дад засаглаж байсан МАН төсвийн тэлэлтийг тооцоогүй ихэсгэснээс нийгэм дэх авлигажсан хэсгийнхэмжээ то­­­морч, эдийн засаг, улстөрийн шийд­­вэрүүдэд нөлөөлөх нөлөөлөл нь ч ихэссэн байдаг.

Улсын төсвөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтуудын төсөвт өртөгийн хэмжээ 2007 оноос 2012 он хүртэл огцом тэлжээ. Ялангуяа Сү.Батболдын Засгийн газрын сүүлийн 2 жил буюу 2011, 2012 онуудад огцом томорсоныг харж байна.

2010 онд ердөө 591 тэрбум төг­­рөгийн төсөвт өртөгтэй байсан бүтээн бай­гуу­лалтуудын тоо хэм­жээ, төсөвт өртөг, авлига бүгд ний­лээд 2.2 дахин буюу 120 хувиар өсчээ. 2011 онд МАН төсвөө ахин тэлсэн ч хангалттай санагдсангүй бололтой 2012 онд дахин 20 хувиар өсөв. Энэ их тэлэлтийг дагаад 10 хувийн авлигындүн өсөөгүй гэвэл худлаа болно. Авилга байгаа цагт ажил урагшлахгүй, ард түмний мөнгө хийссээр, үрэгдсээр байх байлаа. Шинэчлэлийн Засгийн газар 2013, 2014 онуудад ийм байдлаас зо­ригтойгоор салах санаачлагыг гар­гаж, тодорхой ажил хийж бай­на. Авлига шингэсэн барил­гуу­даас таналт хийж, ард түмний мөнгийг хэмнэж эхэллээ. Хөрөнгө оруу­лалтыг хойшлуулж, хянах за­маар авлига шингэсэн өртөгийг бууруулж байна.

Цаашид төсвөөр баригдах барилгуудад нэг стандарт, нэг зураг, нэг төсөв гэсэн зарчмууд нэвтрүүлж, төсвийн мөнгийг хэмнэх боллоо. Үр дүнд нь 2012 онд Сангийн сайд асан Д.Хаянхярваагийн боловсруулсан, авлигажуулсан өртөг бүхий 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг багасгаж 2013 онд 1.4 их наяд төгрөг, 2014 онд 1.1 их наяд төгрөг хүртэл нь бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьжээ.

Шинэчлэлийн Засгийн газрын хэрэг­жүүлсэн ажлын үзүүлэлт түрүүчээсээ гарч байна. Сүүлийн 2 жилд Монголд авилга хурдацтай буурч байгааг Транспаренси интер­нэшнл мэдээлэв. Монгол Улсын Авлигын индекс 2011 онд 2.7 байж дэлхийн 133 орноос 120 дугаар байранд орж байсан бол 2013 онд 3.6 болж 83 дугаарт бичигдэх боллоо. Хоёрхон жилийн дотор авлигыг бууруулсан үзүүлэлтээрээ 27 байр урагшлана гэдэг бол суга дэвшсэн үзүүлэлт юм.

Шинэчлэлийн Засгийн газар эдийн засагт асч, ужигран цогш­сон авлигын галыг бүрмөсөн унт­раахын тулд төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь он­лайн хэлбэрт шилжүүлэх, иргэд, олон нийтийн хяналтан дор ил тод явуулах, төрийн 30 гаруй үйлчилгээг онлайн хэлбэрт оруу­лах, ТҮЦ машины хэрэглээ, тоог нэмэгдүүлэх, орон нутгийг ин­тернетээр холбох, төлбөр тоо­цоо­ны нэгдсэн системийг бий болгох зэрэг өөрчлөлтүүдийг хийж байгаа нь төсвөөс гувшигчдын дургүйцлийг өдөөж байгаа. Цөөнхийн дургүйцэл, эсэргүүцлийг үл тоон ард түмний эрх ашгийг эрхэмлэн Ерөнхийлөгчийн эх­лүүлсэн авлигатай тэмцэх давал­гааг Ерөнхий сайд үргэлжлүүлж, тө­сөвт нуугдсан авлигын цогийг дарж байна.

Удахгүй эдийн засаг эрүүлжин, МАН-ынхны ужиг­руулсан далд галын цог, дөл унтрах болно. Гал тавигсдад хандаж хэлэхэд та бүхний балгийг дарах, унтраах гэж зүтгэж яваа Шинэчлэлийн Засгийн газарт бүү садаа бол. Улс, үндэстнээ бодоод ядаж ганц удаа гэмээ цайруулж, нүглээ наминчил л даа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button