Мөнгөний чимээ – 3

Н.Багабанди
Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч
Валютын нөөц зузаарч эхлэв
Таатай мэдээ эхлэж сонсгоё. 2014 оны 1-р сарын байдлаар Гадаад валютын улсын нийт албан нөөц 2 тэрбум 446 сая ам.долларт хүрч өмнөх сараас 198 сая ам.доллараар өслөө. Энэ бол эдийн засагт өгч байгаа эерэг дохио, мөнгөний таатай чимээ. 2013 он гарсаар тасралтгүй буурч байсан валютын нөөц маань ийнхүү өсч эхэлсэнд дургүйцэж байгаа хүмүүс бас байна. Тэд бол МАН-ын удирдлагууд, УИХ дахь цөөнхийн бүлэглэл. Яагаад ундууцаад байгаагийнх нь хариулт Д.Мөнгөндалайгийн таамаглалд байж ч магад. Бараг зуун жил төр барьж, хулгай хийсэн мөнгөө доллар болгоод хадгалсан л байдаг биз. Тиймээс ч ханш өсөхөөр хөл хөөрцөг болж, түүнийгээ нууж чадахгүй байх шиг. Тэр их сэтгэлийн догдлол нь хэлсэн үгнээс нь, нүүрнийх нь хувирлаас харагдаад байна. Гэвч МАН-ынхан та нар буруу бодож байна.Дахин хэлье, бид нэг эх оронтой учир нэг хувь заяатай. Эдийн засаг хямарлаа гээд ард түмэн бухимдаад хоёр хуваагдаж тэмцэл эхэлбэл яана. Иргэний дайн дэгдвэл та нарын хурааж хуримтлуулсан хэдэн доллар юу ч биш болно гэж хатуухан бичсэн нийтлэлч бүсгүйн үг нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгаж байна.
Таатай мэдээгээ үргэлжлүүлье. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ он гараад 2 дахин нэмэгджээ. Улсын алт болон гадаад валютын нөөц их байх тусмаа сайн. Энэ нь валютын ханшийн хүчтэй савалгаа үүсвэл тогтворжуулах боломжийг Монголбанкинд олгодог ач холбогдолтой нөөц юм. Нөгөө талаармонгол төгрөгийн баталгаа болж өгдөг.

Валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгслийн нэг болохмонголд олборлосон алтыг Монголбанкинд шууд худалдахявцыг сайжруулах бодлогын шийдвэрийг оны өмнөхөн УИХ гаргасан нь үр дүнгээ өгч байна.Экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй байгаа нөхцөлд алтолборлолтыг ил тод болгож, Монголбанкинд тушаах сонирхолыгдэмжээд байвал валютын нөөц тасралтгүй нэмэгдэхбодит боломж бий.
Монголын хөрсөн дор байгаа алтны таамаг нөөц асар их. Ганцхан жишээ хэлэхэд саяхан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагтErdene Resource Deүelopment компанийн нээсэн Алтаннар ордод өрөмдлөг хийхэд 19 метрийн гүндэх нэг тонн хөрс тутамд 8.9 граммалт, 66 грамм мөнгө болон iбусад металл, долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа нь тогтоогдсон байна.
Энэ орд Оюутолгой төслийн дараа орохоор нөөцтэй гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Алтны ордын тоо цөөнгүй байгаа нөхцөлд алтандаа түшиглэн валютын нөөцөө зузаатгах замаар төгрөгийн үнэ цэнийг хадгалах стратегийг Шинэчлэлийн засгийн газар баримтлаж байна.
2006 оны гэнэтийн ашгийн татвар, 68 хувийн татвар хэмээн нэрлэгдэж байсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль,түүний дараа гарсан процессийн олон төрлийн хязгаарлалтууд, урт нэртэй хууль зэрэг нь Монголбанкинд алт тушаах сонирхолыг алга болгож, алт олборлолтыг2014 он хүртэл далд хэлбэрт оруулсан билээ. Алт нь түүхэн цаг хугацаанд хэзээ ч үнэ цэнээ алдаж байгаагүй үнэ металл учраас валютын нөөцийг алтаар бүрдүүлэх нь ач холбогдолтой.
2005 онд монгол улс 24.1 тонн алт олборлож, 23.8 тонныг экспортолж байв. Харин 2006 оноос хойш алтны бизнес далд хэлбэрт орж,банкинд тушаах хэмжээ буурсаар 2011 онд 5.7 тонныг л олборлож, 2.6 тонныг экспортолсон нь 7 жилийн хугацаанд олборлолт 4 дахин, экспорт 9 дахин буурсан үзүүлэлт юм. 2013 оноос гэнэтийн ашгийн татвар хэрэгжихээ больсон. Энэ үеэс алтны олборлолт, экспортын статистик ч сэргэсэн.

УИХ оны өмнөхөн Ашигт малтмалын тухай хуульд алтны худалдааны ил тод байдлыг нэмэгдүүлэх томоохон өөрчлөлтийг оруулж, татварын хувь хэмжээг 2.5 хувь болгов.
2014 он гармагц хууль, бодлогын нөлөөлөл шууд гарч эхэллээ. Алтны татварын хувь хэмжээ буурсанаар улсын төсөвт төвлөрөх орлого буурсан ч валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэх болсон нь илүү том хожоо юм.Өсөлт одоогийн байдлаар явагдсан тохиолдолд валютын нөөц 5 жилийн дараа 8.5-10 тэрбум доллараар өссөн байх төлөв харагдаж байна. Валютын нөөц зузаарахтусам валютын ханшийн огцом савалгааг хязгаарлах боломж нэмэгднэ.
Валютын нөөц нэмэгдэх нөхцлийг бодлогоор бий болгосны адил гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд УИХ том алхам хийсэн. Хөрөнгө оруулалтын тухай хууль гарснаар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, үргээх шалтгаан болж байсан 2008-2012 оны парламентийн шийдвэрүүдий гзалруулж чадсан юм.
Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Cameron McRae энэ асуудлаар хэвлэлд ярилцлага өгөхдөө- Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээх маш чухал бодлогын арга хэмжээ авсан нь сайшаалтай. Хөрөнгө оруулалтын хуулийг ингэж тодорхой, тогтвортой байдлаар баталсан нь нэг зөв алхам болсон. Энэ хуульгадны хөрөнгө оруулагчдыг татнагэж үнэлжээ.
Ямартай ч Шинэчлэлийн Засгийн газар, УИХ-ын бодлого шийдвэрүүд өмнөх алдааг засаж, залруулан элгээр хэвсэн эдийн засгийг өндийлгэж эхлэж байна. Энэ нааштай өөрчлөлтийг хадгалах, хамгаалах нь монгол хүн бүрийн үүрэг, хариуцлага болох юм. Эвгүй хэлсэн ганц үг, хоорондоо урт удаан хугацаан тэрсэлдэх, сөргөлдөх нь эмзэг турьхан байгаа эдийн засгийн өсөлтийг баллаж хаях ч магад ийм онцгой үе ирээд байна. Хаврын синдром, улс төржилт, хийрхлийн үе сэргэж байгаа эдийн засгийг сөхрөөх ч магадлалтай, эрсдэлт цаг хугацаа тулан ирж байна.
Хийрхсээр эдийн засгаа баллаж хаях уу, эв нэгдэлтэйхэн шиг байж байгаад хүндрэлийг хамтдаа давах уу гэдэг сонгол монгол хүн бүрийн өмнө байна. Эдийн засаг сэргэвэл хожоо нь бид бүгдийнх байх болно. Хийрхэлд автан унагавал хохирол нь бүгдэд адилхан тусна.
Ухаант монгол хүн та одоо л өөрийнхөө төлөө тэвчээр, ухаанаа гаргах хэрэгтэй байна. Цэцэрхэлгүй, талцалгүй ажлаа сайн хийцгээе.
Мөнгөний чимээ тодорч, монгол хүн бүр жаргалтай амьдрах цаг айсуй. Чихээ дэлдийлгэ, сэтгэлээн тэвч.