Оюутан-цэрэг хөтөлбөр ирэх сараас хэрэгжинэ

уг хөтөлбөрийг баталсан билээ. Хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн хурал өчигдөр боллоо. Оюутан-цэрэг хөтөлбөрт баклаварын түвшинд суралцаж байгаа, 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн сайн дураараа хамрагдана. Ингэхдээ оюутнууд сургалтын албандаа бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, цэргийн ерөнхий бэлтгэлийн хоёр кредитийн төлбөр 76 мянган төгрөг төлөх юм.
Үүний дараа орон нутгийн Цэргийн хэлтэст өөрөө өргөдөл гаргаж, бүртгүүлээд, цэрэгт татагдан, цэргийн тусгай бэлтгэлийн төвд хоёр сар бэлтгэл хийнэ. Энэ үедээ хугацаат цэргийн албан хаагчтай адил цэргийн байранд байрлан, мото буудлагын цэргийн тасгийн дарга буюу буудагч гэсэн тусгай мэргэжил эзэмших аж.
Мөн гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд элсэх, энхийг сахиулах олон улсын арга хэмжээнд оролцох эрхтэй болох юм байна. Оюутан уг хөтөлбөрт хамрагдсанаар дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн болж бэлтгэгдэнэ. БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир Батлан хамгаалах болон БШУ-ы сайд нарын хамтарсан тушаал гарч, энэ оны хоёрдугаар улирал буюу дөрөвдүгээр сараас Оюутан-цэрэг хөтөлб өрийг орон даяар хэрэгжүүлэхээр болсон гэв.
С.Саранзаяа
Оллоо.мн