Тун удахгүй гар утаснаасаа цахилгааны асуудлаа зохицуулна

олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Цэнгэлмаагаас тодрууллаа.

-Иргэд цахилгааны төл­бөрийн үлдэгдлээ мэдэ­хийн тулд заавал хэрэглэгчдэд үйлчлэх төвд очих шаард­лагагүй болсон гэсэн энэ талаар тодруулаач?

-Манай компани шинэ дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа аль бо­лох түргэн хугацаанд нэвт­рүү­лэх, хэрэглэгчдэд үйл­чил­гээ­гээ хүргэхдээ хэрэгцээ шаард­лагатай нь нийцүүлж хөг­жүү­лэх бодлогыг барьж бай­гаа. Тухайлбал, өнгөрсөн онд бид цахилгаан эрчим хүч­ний мэдээлэл лавлагааны 70047004 дугаарын утастай дууд­ла­гын төвийг байгуулан хэрэг­лэг­чид­тэй­гээ шууд харилцаж, тэдний хүссэн мэдээллийг өгч, санал хүсэлтийг нь шийдвэрлэдэг болсон.

Энэ утасны цаана мэ­дээллийг мэргэжлийн төвшинд өгөх чадвартай цахилгааны инженерүүд ажиллаж бай­гаа. Харин энэ онд бид хэрэг­лэг­чид­дээ Цахилгаан хэрэглэгч он­лайн систем-ээр бэлэг ба­рьж байна. Энэхүү онлайн сис­тем рүү нэвтэрснээр хэрэг­лэгч өдөр, шөнө хэдийд ч цахил­гаа­ны төлбөрөө төлж, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээ­лэл авах, гэрээгээ шинэчлэх, сунгах, тоолуурын бичилтийг хянах, заалтаа илгээж болно. Түүнчлэн өөрт хэрэгтэй зөвлөмжүүдийг унших боломж­той. Үүний тулд онлайн систем рүү http//my.tog.mn хаягаар орно.

-Онлайн систем нь хэрэглэгчид ашиглахад хэр ойлгомжтой вэ?

-Энэхүү системийн хувьд хэрэглэхэд тун энгийн, хялбар байгаа. Хэрэглэгч системийг хэрхэн ашиглах талаар бид видео зааварчилгаа бэлтгэсэн. Хэрэглэгч хүсвэл манай ком­панийн вэб сайт болох www.tog.mn-ээс үзэх боломжтой. Өнөөд­рийн байдлаар тухайн хэ­рэг­лэгч төлбөр тооцоогоо гэ­рээнд заасан хугацаандаа он­лайнаар, ТҮЦ машинаар, бан­кинд цахимаар болон бэлнээр, Хэрэглэгчдэд үйлч­лэх төв, салбар кассуудад очиж тушаах зэр­гээс аль боломжтойгоо сон­гох бүрэн боломжтой болсон.

-Утсаар мэдээлэл авсан тохиолдолд утасны тариф өндөр гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа. Үнийн тариф нь яг хэд вэ?

-Утасны төлбөрийн асуудал дээр хэрэглэгчдийн дунд ташаа ойлголт яваад байх шиг байна. Манай компанийн 70047004 дугаарын утас арилжааны зорилготой биш учраас хэрэглэгчийн утаснаас энгийн тарифаар л төлбөр унана. Тодруулбал, 70047004 дугаарын утас руу залгахад минут тутамд цахилгаан холбоо компанийн дугаараас 0 төгрөг, төрийн холбооны 26, төмөр замын 24, 25, нисэхийн 28-тай дугааруудаас 25 төгрөг, Мобикомын дугаараас 75 төгрөг, Юнителийн дугаараас 35-70 төгрөг, Жи-Мобайлын дугаараас 30-50 төгрөг зарцуулна.

Дуудлагын төвийн утсыг ажиллуулахын гол зорилго нь бид хэрэглэгчтэй түргэн хугацаанд амьд холбоог үүсгэж, хүссэн үйлчилгээг нь шуурхай үзүүлэхэд оршиж байгаа. Ер нь утсаар шууд харилцах үйлчилгээ цахилгаан хэрэглэгчдэд их таашаагдаж байгаа. Бид энэ үйлчилгээг өнгөрсөн оны гуравдугаар сараас нэвтрүүлсэн. Гэтэл оны эцэст хандсан хэрэглэгчийн тоо 550 мянга давсан байсан. Хэдийгээр цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудал эх үүсвэрийн дутагдалтай байгаа ч үйлчилгээний шатанд хөгжиж байгаа.

-Хэрэглэгчид мессэжээр мэдээлэл авсан тохиолдолд хэдэн төгрөг төлөх вэ?

-Хэрэглэгч гар утаснаасаа 137004 дугаар руу хэрэглэгчийн кодоо бичиж илгээгээд, төлбөрийн үлдэгдэл шалгахад тухайн үүрэн операторын мессэж үйлчилгээний тарифаар л нэгж унаж байгаа.

-Иргэд гар утсаараа утсаар цахилгааны тооцоо хэрхэн хийх талаар тодруулаач?

-Цахилгаан хэрэглэгч онлайн системийг гар утасны апплекэйшн болгох ажлын явц дуусах шатандаа явж байна. Тун удахгүй хэрэглэгчид гар утаснаасаа энэ системийг ашиглах болно.

-Танай дуудлагын төв хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг вэ?

-Цагийн хуваарийг бид өнгөрсөн оны сүүлээс эхлэн уян хатан болгосон. Дуудлагын төвийн 70047004 утас ажлын өдөр өглөө 08.00-22.00, бямба гарагт 10.00-18.00 цаг хүртэл ажиллаад үлдсэн цагуудад Түгээх төвүүдийн ээлжийн инженерүүдэд шилжиж байгаа. Тэгэхээр бүх цагуудад энэ утас ажиллаж байгаа гэж ойлгож болно. Хэрэглэгчдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийнхээ ажлын өдрүүдийн цагийг сунгаж 08.00-21.00 цаг хүртэл болгосон. Тэгэхээр цахилгаан хэрэглэгчид өглөө ажил эхлэхээс өмнө, ажил тараад цахилгаан эрчим хүчтэй холбоотой асуудлаа шийдэх боломжтой гэсэн үг.

-Цахилгаан хэрэглэгчид санал гомдлоо танай бай­гууллагад хэрхэн хүргэх вэ?

-Дуудлагын төвийн 70047004 дугаарын утаснаас гадна бид сошиал медиа ашигладаг хэрэглэгчидтэйгээ фэйсбүүкэд www.facebook/ubedn, твит­те­рийн @ubedn1 гэсэн хаягуудаар харилцдаг. Хандалт бүр манайд бүртгэгдэж, тайлангаа гаргадаг учраас аль ч сувгаар хэрэглэгч хандаж болно. Хэрэглэгчийн хувьд кодоо мэддэг байхад л хангалттай.

Ж.Отгонмягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button