Дулааны цахилгаан станцыг 3 тэрбум төгрөгөөр эхлүүлнэ

Дулааны цахилгаан станц барих ажлын хөрөнгө оруулагчийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сонгон шууд гэрээ байгуулах замаар шийдэхийг Эрчим хүчний сайд М. Сономпил аймгийн Засаг даргад даалгаад байгаа юм.

Энэ дагуу дулааны станцыг барьж байгуулах ажлыг Дундговь аймгийн Ган Илч ХХК гүйцэтгэх чигтэй байна. Тус компани Мандалговь хотыг дулаанаар хангадаг 3 компанийн нэг бөгөөд хүчин чадлын хувьд бусдаасаа илүүд тооцогддог, орон нутгийн томоохон аж ахуйн нэгж юм.

Эрчим хүчний яам энэ онд бүтээн байгуулахаар төлөвлөж байгаа дулааны станц, шугам сүлжээний шинэчлэлийн ажилд 24 тэрбум төгрөг төсөвлөөд байгаагийн гурван тэрбумаар Дундговь аймгийн дулааны станцыг барьж эхлүүлэх юм байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button