Н.Номтойбаяр нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Г.Нямдорж, Н.Номтойбаяр нарыг өнгөрөгч есдүгээр сард Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн гуравт зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрч, бусдын биед гэмтэл учруулсан гэх хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.
Улмаар хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаад ийнхүү нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.