Гадаад худалдааны алдагдал 286 сая ам.доллараар буурчээ

ойлгож магадгүй. Тэгвэл энэхүү мэдээллийн агуулга хараахан тийм биш. Манай эдийн засгийн нөхцөл байдал өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн хүндэрч ирсэн. Өөрөөр хэлбэл экспортын гол бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг дахь том тоонууд уруудаж эхэлсэн. Нөгөө талаараа гадаад худалдааны алдагдал ч өндөр гарч байсан. Тиймээс ч эдийн засаг уналаа, сүйрлээ хэмээх яриа олонтой гарсан.

Харин энэ оны эхний хоёр сарын статистик мэдээллээс харахад гадаад худалдааны алдагдал огцом буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь цаад утгаараа манай экспорт нэмэгдэж, импорт багасаж байна гэсэн үг. Тодруулбал энэ оны нэг, хоёрдугаар сарын дүн мэдээгээр манай гадаад худалдааны алдагдал ердөө 19-хөн сая ам.доллар байна. Энэхүү тоо өнгөрсөн жилүүдэд ямар өндөр гарч байсан талаар сонирхоё.

2011 оны эхний хоёр сард 200 сая, 2012 онд 413 сая, 2013 онд 305 сая ам.долларын алдагдалтай байсан аж. Яагаад манай хамгийн гол экспортын бараа болох нүүрсний салбар уналттай байхад гадаад худалдааны алдагдал ингэж огцом буурчихав гэдэг нь сонирхолтой зүйл. Үүнд импорт буурсан нь гол нөлөө үзүүлснийг Гаалийн ерөнхий газраас гаргадаг тоо баримтаас харж болохоор байгаа юм.

2014 оны эхний хоёр сарын байдлаар нийт импортын 44 хувийг үйлдвэрлэлийн орц болон нефтийн бүтээгдэхүүн, 15 хувийг өргөн хэрэглээний, дөрвөн хувийг хүнсний бараа, үлдсэн 37 хувийг бусад төрлийн импортын бүтээгдэхүүн эзэлжээ.

Үйлдвэрлэлийн орц, нефтийн бүтээгдэхүүний импортын нийт импортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 нэгж ху- виар буурсан нь нефтийн импортын хувийн жин 15 нэгж хувиар буурсантай холбоотой байна. Харин өргөн хэрэглээ, хүнсний бүтээг¬дэхүүний эзлэх хувь өмнөх жилийн мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ оны эхний хоёр сарын байдлаар оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 хувиар өссөн бол эдийн засгаас гадагшлах валютын хэмжээ хувиар буураад байгаа эерэг хандлага ажиглагдаж байна. Үүнийг л эдийн засгийн макро түвшинд сайхан цаг ирж байна хэмээн харахаас өөр аргагүй юм.

Хэрвээ манай улсын нүүрсний экспорт хэвийн үргэлжилбэл гадаад худалдааны алдагдалгүй ажиллах боломж нөхцөл бий гэдэг нь дээрх мэдээнээс харагдаж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button