Б.Ганболд өнөөдөр ойрын зайн 1000 метрт уралдана

найман хүний бүрэлдэхүүнтэй баг явсанаас ганц тамирчнаа сойж байгаа билээ. Тэр бол цаначин Б.Ганболд. Тэрээр паралимпийн гурван төрөлд өрсөлдөж байгаагаас эхний тэмцээнээ энэ сарын 10-нд хийсэн. Сонгомол техникийн 20 км-ын зайд уралдаж, 10401 цагийн амжилтаар 14 дүгээр байрт орсон билээ.
Тэгвэл дараагийн тэмцээн нь өнөөдөр бөгөөд тэрээр ойрын зайн 1000 метрт уралдах гэж байна.
Харин гурав дахь буюу сүүлийн тэмцээнээ энэ сарын 16-нд болно. Тэрээр дундын зайн 10 км-т өрсөлдөх юм.
Түүний дасгалжуулагчаар Ж.Дашдондог, техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж ажиллаж байна.
Г.Уянга
оллоо.мн