55 караокены тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлжээ

хуулийг удаа дараа зөрчсөн бөгөөд Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нийт зургаан удаагийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч М.Мөнхбаярын шийдвэрээр Үйлс болд ХХК-ний 55 караокены захирал Б.Энхтулгыг 7 хоног баривчилсан бөгөөд зөрчлөө арилгахыг даалгасан ч тус газрууд одоог хүртэл хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилласаар байгаа юм.
Тиймээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Баятбаяр дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчиж, цагийн хуваарь хэтрүүлэн ажилладаг Үйлс болд ХХК-ний 55 караокены архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үйл ажиллагаа явуулж буй хаягаар нь тусгай зөвшөөрөл олгохгүй байх арга хэмжээг авах саналыг Засаг дарга Д.Оросоод хүргүүлжээ.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтсээс цаашид согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоох гэнэ.
Г.Уянга
оллоо.мн