Багануур дүүргийн МХХ байгуулагдсан цагаасаа түрээсийн байраар явж байгаа ажээ

хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур дүүрэгт ажиллалаа. Налайх, Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, улсын байцаагч нар өөрт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулав. Өнгөрсөн онд төлөвлөгдсөнөөс илүү төлөвлөгдөөгүй шалгалтууд их хийгдсэн. Нийт хяналт шалгалтын 70 гаруй хувийг төлөвлөгдөөгүй шалгалт эзэлсэн дүнтэй байна. Энэ нь иргэд Мэргэжлийн хяналтын байгууллагад итгэл үзүүлж байгаагийн нэг илрэл. Иргэдийн итгэлийг алдалгүй хариуцлагатай ажиллах нь чухал юм гэдгийг Д.Батмөнх онцлов.

Налайх дүүрэг уурхайн үйл ажиллагаа явуулдагаас гадна бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа. Гэтэл уул уурхайн болон барилгын байцаагч байхгүй байгаа нь энэ чиглэлийн хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд учир дутагдалтай байгааг дүүргийн МХХ-ийн дарга н.Ганбаатар, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Ганболд нар хэллээ. Ойрын хугацаанд дэд бүтцийн байцаагчтай болох асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгийг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх хэлэв.

Багануур дүүргийн МХХ-ийн тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол өөрийн байргүй, байгуулагдсан цагаасаа эхлээд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсан. Одоо дүүргийн эмнэлэгийн байрны нэг талд байрладаг. Гуравдугаар сарын 31 гэхэд байраа чөлөөлж өгөх хүсэлтийг эмнэлэгийн зүгээс илэрхийлээд байгаа. Муугаар бодоход Багануур дүүрэгт элдэв төрлийн халдварт өвчин гарлаа гэхэд Мэргэжлийн хяналтын байгууллага хөл хорионд орох магадлал өндөр байгааг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг танилцууллаа. МХЕГ-ын удирдлагууд Багануур дүүргийн засаг дарга М.Гончигжав, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Өнөржаргал нартай ажлын байрны талаар хэлэлцэв. Ямартай ч ойрын хугацаанд энэ байрандаа ажлаа явуулна. Цаашид Мэргэжлийн хяналтын хэлтсийн шинэ байр барих хөрөнгийг 5050 хувийн харьцаатайгаар шийдвэрлэх боломжтой гэж хоёр тал үзэв.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button