Дэлгүүрүүдэд шалгалт хийжээ

үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг болон Есөнбулаг сумын ЗДТГазар, Цагдаагийн хэсэгтэй хамтран тус сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа найман нэрийн хүнсний барааны дэлгүүрүүдэд архи, согтууруулах ундаа болон мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, эмийн сангуудын спиртийн хэрэглээ, хадгалалт, зарцуулалтанд хяналт шалгалт хийжээ.

Аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий хүнсний дэлгүүр 98, үйлчилгээний газар 16, архины үйлдвэр 1, дарсны үйлдвэр 3-д хяналт шалгалт хийхэд МХЕГ-аас өгөгдсөн чиг үүргийн дагуу Шинэ-Эхлэл ХХК-д үйлдвэрлэгдсэн Их монгол, Чин толгой ХХК-д үйлдвэрлэгдсэн Арслант, шошгын шаардлага хангахгүй Цэвэр, Тахилга архи болон бусад хаяг шошгын шаардлага хангаагүй архи согтууруулах ундаа худалдаалагдаагүй байна.

Цээл сумын Ихэр таян хоршооны хүнсний дэлгүүрт Шинэ-Эхлэл ХХК-д үйлдвэрлэгдсэн Их монгол архинаас 0.75 литрийн 62, 0.5 литрийн 41 архи худалдаалагдаж байсныг битүүмжилж лацдан тус архины дээжийг Аймгийн МХГ-ын Лавлагаа лабораторид шинжлүүлэхэд шинжлүүлсэн үзүүлэлтээрээ стандартын шаардлагад нийцэж байгааг үндэслэн лацадсан архийг худалдахыг зөвшөөрчээ.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button