Экспортыг нэмэгдүүлэх чиглэлд голлон анхаарч байна гэв

мэдээлэл авлаа.
Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн шалгаруулалтын явц, төслийн санхүүжилт болон зээлийн нөхцлийн талаар иргэд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас түлхүү асуулаа.
Чингис бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр нээлттэй зарласан төслийн шалгаруулалтад нийт 1151 төсөл ирсний 888 төслийг эхний шалгаруулалтаар сонгосон гэж сайд хэллээ. Сонгогдсон төслүүдийг салбараар нь ангилвал барилгын материалын үйлдвэрлэлийн санал давамгайлж байна. Бүтээн байгуулалтад нэн хэрэгцээтэй барилгын материалын импортыг орлох 210 төсөл иржээ. Шалгарсан төслийн санаачлагчид нь арилжааны аль ч банкинд хандан зээл авах боломжтой. Зээлийг 5 жил хүртэл хугацаатай, жилийн 9-өөс илүүгүй хувийн хүүтэй олгоно. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх ба зээлийг зөвхөн төгрөгөөр олгоно гэлээ.
Долларын ханшийн өсөлтийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар цөөнгүй асуулт ирлээ. Валютын ханшийн өсөлтийг сааруулахын тулд Засгийн газар үе шаттай арга хэмжээ авч байгаа. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлд голлон анхаарч байна. Иргэд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдхүүнээ худалдан авч хэрэглэх нь долларын ханшийн өсөлтийг сааруулахад оруулж байгаа хувь нэмэр гэж сайд хэллээ.
П.УНДРАМ
Оллоо.мн