Францын жүдочид маргааш Монголд ирнэ

Тэгэхдээ тухайн улсад нь очиж бэлтгэлээ базаах нь олон билээ.
Тэгвэл энэ удаа Францын жүдо бөхийн шигшээ багийн шилдэг тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр манай улсад ирэхээр болжээ. Тэд маргааш Улаанбаатар хотноо ирэх гэнэ.
Францын жүдогийн багийн бүрэлдэхүүнд 60 кг-д Милу Софьян, 81 кг-д Лоик Пьетри, 81 кг-д Алиан Шмитд, 90 кг-д Александр Идде, 100 кг-д Климент Делвер, 100 кг-д Крилл Маре нар багтжээ. Францын жүдочид 2012 онд манай улсад ирж хамтарсан бэлтгэл хийж байжээ.
Тив дэлхийн татами дээр өөрсдийн нэрээ тамгалсан дэлхийн шилдэг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийснээр жүдочдын ур чадвар дээшилж, амжилт ахидаг учир Монголын жүдо бөхийн холбоо хамтарсан сургуулилтыг ийнхүү зохион байгуулж байна.
Дашрамд сонирхуулахад, 10 өдөр үргэлжлэх энэ удаагийн хамтарсан бэлтгэлд 2012 оны олимпийн аварга, долоон удаагийн дэлхийн аварга Тедди Ринер зүүн мөрөө дахин гэмтээснээр ирэх боломжгүй болжээ.
Г.Уянга
оллоо.мн